|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 25/010 тогтоолын 1-р хавсралтаар “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журам” баталсан. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сан нь ХК-аас ялгаатай, ажилтан авч ажилуулахыг хориглодог. ТУЗ нь 5 гишүүнтэй тул тусдаа хороо байгуулахгүйгээр ТУЗ-ийн хурлаас нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалттай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх түр хороог тухай бүрд байгуулж байхаар шийдвэрлэсэн. Түр байгуулагдсан хороо нь СЗХ-ны Тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын шаардлагыг хангасан ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулж, дэвшүүлэн нэгж эрх эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батлуулдаг.
Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5 болон 6 дугаар зүйлд тусгасан. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” нь өөрийн хөрөнгө оруулалт менежментийн компанийн https://mandalasset.mn/mfg цахим хуудсаар дамжуулан хөрөнгө оруулагчдадаа мэдээлэл хүргэдэг. ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг цахим хуудаст байршуулсан.
ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага, ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь хэмжээг жилийн үйл ажиллагааны тайланд тусгадаг. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн ТУЗ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 64 тоот тогтоолоор батлагдсан “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-д зааснаар Хорооноос тодорхойлсон тохиромжтой этгээдүүд юм. ТУЗ нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй.
Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлд ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг заасан. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дотоод сургалт, Компанийн засаглалын гүнзгийрүүлсэн сургалт, Үнэт цаасны зах зээлийн бусад сургалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Хорооны шаардлагын дагуу Компанийн засаглалын гэрчилгээтэй тохиромжтой этгээд юм. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тогтоолоор батлагдсан “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар Сангийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хамтын ХОС-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 5-аас доошгүй гишүүнтэй, тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх гэдэг шаардлагыг ханган ажилладаг. 2025 оны байдлаар ТУЗ-ийн 5 гишүүн бүгд хараат бус гишүүд байна. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” ТУЗ-ийн 5 гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн 9 гишүүнтэй ХК-тай адил олон хороодтой байх нь тохиромжгүй тул шаардлагатай тохиолдолд тусдаа хороо байгуулахгүйгээр ТУЗ нь ажлын хэсэг байгуулж ТУЗ-ийн дэргэдэх хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. |
1.5 |
75 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй байх зохицуулалттай. Сангаас ТУЗ-ийн 5 гишүүний цалинг олгохыг сангийн эрх барих дээд байгууллага буюу сангийн 2025 оны Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлэсэн.
Тус хурлаар ТУЗ-ийн 5 гишүүдийн нийт цалингийн зардлыг жилд 26,000,000 төгрөг байхаар хэлэлцэн баталсан. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Сан нь ХК-аас ялгаатай, ажилтан авч ажилуулахыг хориглодог. ТУЗ нь 5 гишүүнтэй тул тусдаа хороо байгуулахгүйгээр ТУЗ-ийн хурлаас нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалттай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх түр хороог тухай бүрд байгуулж байхаар шийдвэрлэсэн. Түр байгуулагдсан хороо нь СЗХ-ны Тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын шаардлагыг хангасан ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулж, дэвшүүлэн нэгж эрх эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батлуулдаг.
Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төслийн 5 дугаар зүйлд ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, 6 дугаар зүйлд ТУЗ-ийн гишүүнээр сонгох ба чөлөөлөх талаар тусгасан. |
1.5 |
75 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” ТУЗ-ийн 5 гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн 9 гишүүнтэй ХК-тай адил олон хороодтой байх нь тохиромжгүй тул шаардлагатай тохиолдолд тусдаа хороо байгуулахгүйгээр ТУЗ нь ажлын хэсэг байгуулж ТУЗ-ийн дэргэдэх хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 6 сарын 14-ний өдрийн 21/007 дугаар тогтоолын Хавсралт А-гаар баталсан “Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн нийтэд болон сангийн нэгж эрх эзэмшигчдэд мэдээлэл өгөх журмыг баталсан. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл болон Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журмыг цахим хуудсанд байршуулсан.
Цахим хуудасны линк хавсаргав.
https://mandalasset.mn/mfg |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Санхүүгийн тайлан нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бэлтгэгдэж, хөндлөнгийн “Нексиа Глобал Монголиа” ХХК аудитаар баталгаажсан.
https://mandalasset.mn/mfg цахим хуудсаар үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн аудитлагдсан тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг.
ХОМК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 23-ны өдрийн 31 тоот тушаалын хавсралт №1 Ногоон хөгжлийн бодлого болон хавсралт №2 Нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичгийг батлан удирдаж буй сангууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмаар хөндлөнгийн аудитыг сонгох, гэрээ байгуулах эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд олгосон. Чиг үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжийг хууль, журмын дагуу ханган ажиллаж байна. |
1.5 |
75 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сангийн 2026 оны 04 сарын 27-ны өдөр болсон Нэгж эрх эзэмшигчдийн хурлаар хөндлөнгийн аудитын дүгнэлтийг танилцуулсан.
Нэгж эрх эзэмшигчдийн хуралд хөндлөнгийн аудитор оролцоогүй.
Мөн компанийн вэбсайт болон, Монголын Хөрөнгийн Биржийн вэбсайтаар дамжуулан Нэгж эрх эзэмшигчдэд тогтмол мэдээлэл хүргүүлдэг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сан нь дотоод хяналтын хороотой бөгөөд “Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 6 сарын 14-ний өдрийн 21/007 дугаар тогтоолын Хавсралт А-гаар Дотоод хяналтын журмыг баталсан. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 21/007 дугаар тогтоолын Хавсралт А-гаар Эрсдэлийн удирдлагын журмыг баталсан. ТУЗ-өөс хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” ТУЗ-ийн 5 гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн 9 гишүүнтэй ХК-тай адил олон хороодтой байх нь тохиромжгүй тул шаардлагатай тохиолдолд тусдаа хороо байгуулахгүйгээр ТУЗ нь ажлын хэсэг байгуулж ТУЗ-ийн дэргэдэх хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. |
1.5 |
75 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ХОМК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 23-ны өдрийн 31 тоот тушаалын хавсралт №1 Ногоон хөгжлийн бодлого болон хавсралт №2 Нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичгийг батлан удирдаж буй сангууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 10-р хавсралтаар Комплайнсын хяналтын зааврыг баталсан. Комплайнсын хяналтыг хэрэгжүүлэх ажилтантай бөгөөд комплайнсын сургалтад хамруулдаг. Комплайнсын ажилтан нь СЗХ-оос тохиромжтой этгээдээр тодорхойлуулсан. ТУЗ нь хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Нэгж эрх эзэмшигчдийн 2026 оны 04 сарын 27-ны өдрийн хурлын 26/04 тоот тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн цалинг хэлэлцэн баталсан. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй бөгөөд Цалингийн зардал гаргадаггүй.
ХОМК-ийн ТУЗ нь Цалин урамшууллын бодлогын баримт бичгийг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 14-р хавсралтаар баталсан. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй бөгөөд Цалингийн зардал гаргадаггүй.
Гүйцэтгэх удирдлага нь Сангаас цалинждаггүй. Хөрөнгө итгэмжлэн удирддаг ХОМК-оос цалинждаг.
Сан нь зөвхөн хөрөнгө итгэмжлэн удирдах менежментийн үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасны дагуу ХОМК-д төлдөг. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 21/007 дугаар тогтоолын Хавсралт А-гаар баталсан Хөрөнгө итгэмжлэн удирдах журам болон Нийтэд болон сангийн нэгж эрх эзэмшигчдэд мэдээлэл өгөх журмыг хэрэгжүүлдэг. Мөн ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 12-р хавсралтаар батлагдсан Оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах бодлогын баримт бичигт тусгасан |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
СЗХ-ны 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 64 тоот тогтоолоор батлагдсан “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-ын 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасан мэдээллийг үйл ажиллагааны журамдаа бүрэн тусгадаг.
Компанийн https://mandalasset.mn/ цахим хуудас болон МХБ вэбсайтаар, нэгж эрх эзэмшигчдийн цахим хаягаар үйл ажиллагааны тайланг тогтмол хүргүүлдэг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 12-р хавсралтаар батлагдсан Оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах бодлогын баримт бичигт тусгасан.
Компанийн https://mandalasset.mn/ цахим хуудас болон МХБ вэбсайтаар, нэгж эрх эзэмшигчдийн цахим хаягаар тогтмол мэдээлэл хүргүүлдэг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй. Үйл ажиллагааны онцлогоос хамаараад хэрэгжүүлэх шаардлагагүй зарчим гэж үзэж байна.
ХОМК-ийн Хөдөлмөрийн дотоод журам МАМ-ҮАЖ-001-2023-д ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, сургалт хөгжил болон бусад асуудлыг тусгасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 13-р хавсралтаар Өргөдөл, гомдлын журмыг баталсан. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй.
ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 1-р хавсралтаар Ёс зүйн дүрмийг баталсан бөгөөд ТУЗ хяналт тавьдаг. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй.
ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан Ёс зүйн дүрмийн 3.2-т тусгасан. Мөн ХОМК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгасан. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулалтын сан нь ажилтангүй.
ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан Ёс зүйн дүрмийн 2.5-т тусгасан. Мөн ХОМК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгасан. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” нь оролцогч талуудад өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг 2025 оны үйл ажиллагааны тайланд тусган өөрийн ХОМК-ийн https://mandalasset.mn/ цахим хуудсаар дамжуулан хүргэдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” нь өөрийн ХОМК-ийнхоо https://mandalasset.mn/ цахим хуудсаар дамжуулан хөрөнгө оруулагчидтай харилцдаг.
Мөн олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол мэдээлэл солилцдог. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” нь 2026 оны 04 сарын 27-ны өдөр Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг амжилттай зохион байгуулсан билээ.
Хувьцаа эзэмшигч хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлэхээр Сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03 сарын 18-ны өдрийн 25/004 тоот “Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай” тогтоол гарсан. Сангийн дүрэмд Нэгж эрх эзэмшигчийн эрх, үүргийг тусгасан. Тогтмол хэрэгжүүлж ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” нь 2026 оны 04 сарын 27-ны өдөр Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлаар ирц, санал хураалт, асуулгыг www.investmentexpo.mn сайтаар, мөн саналын хуудсаар тус тус хүлээн авч хэрэгжүүлсэн. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сангийн дүрэмд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зохицуулалтыг тусгасан ба сангийн ХОМК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолын 3-р хавсралтаар Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах журмыг баталсан. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
70 |
|
|
Дундаж хувь |
|
97.23 |
|