|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар зохицуулдаг. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны журам, Залгамж халааны бодлогын баримт бичигтэй. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд ТУЗ-ийн гишүүн бүрийн ажилласан байдал, хугацаа, хувь эзэмшил, хурлын ирц, үнэлгээг тусган, цахим хуудсандаа байршуулдаг. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 3-р бүлэг, ТУЗ-ийн дэргэдэх хороодын журмын 2-р бүлэгт бүтэц, бүрэлдэхүүний талаарх зохицуулалт, Залгамж халааны бодлогын 2.2-2.3-р зүйлд ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлагууд туссан. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны сургалт, хөгжлийн төлөвлөгөөний биелэлт 100% байв. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааны журмаар зохицуулдаг. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн бүрэлдэхүүн Компанийн тухай хуулийн 75.4-д заасантай нийцсэн ба уг асуудлыг ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд тусгасан. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Аудитын хорооны журам, Дотоод аудитын бодлого цахим хуудсанд байршсан. Аудитын хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, хараат бус гишүүн мөн. Аудитын хорооны хуралд гүйцэтгэх удирдлага, ажилтнууд зөвхөн хорооны урилгаар оролцдог. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин урамшууллын хорооны журам, Цалин урамшууллын бодлого цахим хуудсанд байршсан. Хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, хараат бус гишүүн мөн. Хорооны хуралд гүйцэтгэх удирдлага, ажилтнууд оролцдоггүй. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Нэр дэвшүүлэх хорооны журам, Залгамж халааны бодлого цахим хуудсанд байршсан. Хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, хараат бус гишүүн мөн. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар шинээр хороо үүсгэн байгуулах боломж нээлттэй. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам цахим хуудсанд байршсан. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудасны "Хөрөнгө оруулагчдад" цэсний "Дүрэм, журам" хэсэгт нийтэд ил тод байршуулдаг. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн тайланд эдгээр мэдээллийг тусгаж, МХБ болон компанийн цахим хуудсанд байршуулдаг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны журмаар зохицуулдаг. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2022 оны ээлжит хурлаас эхлэн хөндлөнгийн аудиторын төлөөллийг хуралд байлцуулж хэвшсэн. 2025 оны хурлын тэмдэглэлийг хүргүүлсэн. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2022 оны тайлангаас эхлэн хэрэгжүүлж хэвшсэн. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн удирдлагын бодлогыг цахим хуудсанд байршуулсан ба эрсдэлийн удирдлагын бүтэцтэй, ТУЗ-өөс хяналт тавьдаг. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн удирдлагын чиг үүргийг Аудитын хороо хариуцдаг. Аудитын хорооны дарга, гишүүдийн олонх нь хараат бус гишүүн мөн. Аудитын хорооны бүтэц, хурлын ирц, давтамжийн талаар тайлагнадаг. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эдгээр асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж, топ эрсдэлүүдийн талаар жилийн тайланд тогтмол тайлагнадаг. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс томилсон комплайнсын нэгж ажилладаг ба Комплайнсын хяналтын зааврыг баталж, Компанийн цахим хуудсанд байршуулсан. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллыг 2023 оноос эхлэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулж хэвшсэн. 2025 оны хурлын тогтоол, тэмдэглэлийг хүргүүлсэн. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин урамшууллын бодлогыг компанийн цахим хуудсанд байршуулсан. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оноос эхлэн Компанийн үйл ажиллагааны тайланд гүйцэтгэлийн шалгуурыг тусгаж хэвшсэн. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах бодлого цахим хуудсанд байршсан. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн тайлангийн "Тогтвортой хөгжлийн тайлан" хэсэгт болон бие даасан Тогтвортой хөгжлийн тайланд тусган, цахим хуудсанд байршуулдаг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудас (www.apu.mn) болон Facebook, Twitter, Instagram, Linkedin сошл сувгууд ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дотоод журам, сургалт хөгжлийн тухай журмын дагуу хэрэгждэг. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ёс зүйн дүрэм цахим хуудсанд нээлттэй байршдаг.
ТУЗ-ийн 2025.05.20-ны өдрийн хурлаар Ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Компанийн эрх бүхий албан тушаалтны ёс зүйн дүрмийг нэмж баталсныг хүргүүлсэн. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудасны "Шүгэл үлээх" цэс буюу https://speakup.apu.mn/ хуудас, speakup@apu.mn цахим шуудан зэрэг хэд хэдэн сувгаар зөрчил мэдээлэх, зөрчлийн мэдээг ТУЗ-өөс томилогдсон комплайнс нэгжид тайлагнах тогтолцоо бүрдсэн. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Ёс зүйн дүрмийн "Бэлэг болон хандив"-ын бодлогоор зохицуулдаг. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жил, хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудасны "Хөрөнгө оруулагчдад" цэсээр болон ТУЗ-ийн ажлын албаар дамжуулан харилцдаг. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчид хууль ёсны эрхээ эдлэх нөхцөл, боломжоор хангагдсан. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу эдгээр асуудлаар санал өгөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангагдсан. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх бодлогыг ТУЗ-ийн 2025.11.27-ны өдрийн 25/17 тоот тогтоолоор баталсныг хүргүүлэв. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|