|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани үйл ажилагааны цар хүрээгээ тэлж 2023 оноос барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлснээс хойш ТУЗ-ийн хурал тогтмолжиж дарга, гишүүдийн гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ үйл ажиллагааны идэвх нэмэгдэж байна. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани удирдах албан тушаалтны залгамж халааг бэлтгэх, ажиллуулах бодлогыг салбарын үйл ажиллагааны онцлогт тохируулан үргэлж хэрэгжүүлж ирсэн. Дээд боловсрол мэргэжлийн салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуультай хамтран Геологийн хайгуул судалгааны төсөлд дадлагажигч ажилтнаар оюутнуудыг олноор авч ажиллуулан, цаашид байнгын ажилтнаар ажилд авах бодлго баримталж байна. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компанийн ТУЗ-ийн хурлын үйл ажиллагаа тогтмолжсонтой холбоотойгоор хуралдааны ирц бүрэн хангагдаж байгаа болно. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Засаглалын баримт бичгүүдийг шинэчлэх хүрээнд дараах журмуудыг батлан мөрдөж байна. Үүнд:
• “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”
• “Хувьцаа эзэмшигчдийн хурын зар хүргэх журам”
• “Мэдээллийн үйл ажиллагааны журам”
• “Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцэл, сонирхлын зөрчлийг зохицуулах журам”
• ТУЗ-ийн “Аудитын хорооны журам”
• ТУЗ-ийн “Нэр дэвшүүлэх хорооны журам”
• ТУЗ-ийн “Цалин, урамшуулалын хорооны журам” зэрэг болно. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны шинэ чиглэлийг бий болгох, дахин шинээр төлөвлөлт, зах зээлийн судалгааны төсөл хэрэгжүүлэх чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулах бодлого баримтлан ажиллаж байна. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Монгол алт” ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон болно. 2026 оны ХЭХ-аар ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгосон бөгөөд 6 дугаар сард хуралдах ТУЗ-ийн хурлаар дарга, нарийн бичгийн даргыг улируулан сонгох болно. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ТУЗ-ийн гишүүдийг тогтмол мэдээллээр хангаж, үйл ажиллагаатай танилцах, хөндлөнгийн дүгнэлт гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хороо нь компанийн санхүүгийн тайлан гаргах ажиллагаа, дотоод хяналтын системийн хэвийн үйл ажиллагаа, аудитын үйл ажиллагаа, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтэд компанийн зүгээс тавих хяналтын үйл ажиллагаа болон компанийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг дахин хянан нягталж энэхүү үйл ажиллагааны үр дүнг үндэслэн ТУЗ-д зөвлөмж гаргах, дотоод болон хөндлөнгийн аудитын хараат бус байдлыг баталгаажуулах, ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлага ба дотоод болон хөндлөнгийн аудиторуудын үр ашигтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж байна. |
1.5 |
75 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани Цалин урамшууллын хорооны даргын саналын дагуу компанийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын цалин хөлсний хэмжээг 2024 онд 20-30 хувиар нэмэгдүүлж, Хувьцаа эзэмшигдийн хурлын шийдвэрээр ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын цалинг 3 дахин нэмэгдүүлсэн болно. Энэхүү шийдвэрүүд нь компанийн ажилтнууд, ТУЗ-ийн ажиллах нөхцлийг сайжруулж, үнийн өсөлттэй уялдсан шийдвэр болсон. Мөн түүнчлэн 2026 оноос эхлэн борлуултын урамшууллыг бий болгож байна. |
1.5 |
75 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани удирдах албан тушаалтны залгамж халааг бэлтгэх, ажиллуулах бодлогыг салбарын үйл ажиллагааны онцлогт тохируулан үргэлж хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд геологийн салбарын болон орон нутагт ажиллах бусад мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байгаагаас бодлын баримт бичгийг боловсруулан мөрдөж байна. Мөн түүнчлэн дээд боловсрол мэргэжлийн салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуультай хамтран өөрийн компанийн нэрэмжит тэтгэлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Засаглалын баримт бичгүүдийг шинэчлэх хүрээнд дараах журмуудыг батлан мөрдөж байна. Үүнд:
• “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”
• “Хувьцаа эзэмшигчдийн хурын зар хүргэх журам”
• “Мэдээллийн үйл ажиллагааны журам”
• “Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцэл, сонирхлын зөрчлийг зохицуулах журам”
• ТУЗ-ийн “Аудитын хорооны журам”
• ТУЗ-ийн “Нэр дэвшүүлэх хорооны журам”
• ТУЗ-ийн “Цалин, урамшуулалын хорооны журам” зэрэг болно. |
1 |
50 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монгол Алт” Хувьцаат компаниас эрх бүхий байгууллагуудад болон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид, олон нийтэд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн төрөл, хэлбэр давтамж, мэдээллийн ил тод байдлыг хангах, нийтэд хүргэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг баримтлан хэрэгжүүлж эхлээд байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Хэрэгжүүлнэ
|
Цахим хуудсанд байршуулах ажил хийгдэж байна. |
1.5 |
75 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компанийн санхүүгийн тайлагнал Монголын хөрөнгийн биржээр дамжуулан ил тод байдаг бөгөөд бусад үйл ажиллагааны тайлан цахим хуудсаар дамжуулан |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани жил бүрийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитыг “Бейкер Тилли Далай ван аудит” ХХК-аар гүйцэтгүүлэн хамтран ажиллаж байна. |
1.5 |
75 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
|
1 |
50 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монгол Алт” ХК-ийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүдийг сайжруулах, дахин шинээр төлөвлөх судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж байгаа ба энэ хүрээнд эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг оновчтой байдлаар бий болгох зөвлөмжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шинээр хэрэгжүүлж байгаа төслийн үр өгөөжийг урьдчилан тооцоолох, зах зээл, орчны судалгааг “Уай Инсайт” ХХК судалгааны компаниар гэрээлэн гүйцэтгүүлж байна. |
1 |
50 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монгол Алт” ХК-ийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүдийг сайжруулах, дахин шинээр төлөвлөх судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж байгаа ба энэ хүрээнд эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг оновчтой байдлаар бий болгох зөвлөмжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шинээр хэрэгжүүлж байгаа төслийн үр өгөөжийг урьдчилан тооцоолох, зах зээл, орчны судалгааг “Уай Инсайт” ХХК судалгааны компаниар гэрээлэн гүйцэтгүүлж байна. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монгол Алт” ХК-ийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүдийг сайжруулах, дахин шинээр төлөвлөх судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж байгаа ба энэ хүрээнд эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг оновчтой байдлаар бий болгох зөвлөмжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шинээр хэрэгжүүлж байгаа төслийн үр өгөөжийг урьдчилан тооцоолох, зах зээл, орчны судалгааг “Уай Инсайт” ХХК судалгааны компаниар гэрээлэн гүйцэтгүүлж байна. |
1 |
50 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монгол Алт” ХК-ийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүдийг сайжруулах, дахин шинээр төлөвлөх судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж байгаа ба энэ хүрээнд эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг оновчтой байдлаар бий болгох зөвлөмжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шинээр хэрэгжүүлж байгаа төслийн үр өгөөжийг урьдчилан тооцоолох, зах зээл, орчны судалгааг “Уай Инсайт” ХХК судалгааны компаниар гэрээлэн гүйцэтгүүлж байна. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монгол Алт” ХК-ийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүдийг сайжруулах, дахин шинээр төлөвлөх судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж байгаа ба энэ хүрээнд эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг оновчтой байдлаар бий болгох зөвлөмжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шинээр хэрэгжүүлж байгаа төслийн үр өгөөжийг урьдчилан тооцоолох, зах зээл, орчны судалгааг “Уай Инсайт” ХХК судалгааны компаниар гэрээлэн гүйцэтгүүлж байна. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани Цалин урамшууллын хорооны даргын саналын дагуу компанийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын цалин хөлсний хэмжээг 2024 онд 20-30 хувиар нэмэгдүүлж, Хувьцаа эзэмшигдийн хурлын шийдвэрээр ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын цалинг 3 дахин нэмэгдүүлсэн болно. Энэхүү шийдвэрүүд нь компанийн ажилтнууд, ТУЗ-ийн ажиллах нөхцлийг сайжруулж, үнийн өсөлттэй уялдсан шийдвэр болсон. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани цалин, урамшууллын талаар баримтлах бодлогыг шинэчлэх, гүйцэтгэлийг үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
|
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн хувьцаа эзэмшигч, ажилтан, хэрэглэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгч, зохицуулагчтай хэрхэн харилцах, хамтын ажиллагааг зохицуулах зорилгоор бодлогын баримт бичгийг батлан мөрдүүлж байна. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа болон шинээр хэрэгжүүлж буй төслийн удирдлагын багийн бүрэлдэхүүнд хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг тодорхой үүрэгтэйгээр оролцуулах, хэтийн бодлого төлөвлөлтөд тэдний зөвлөгөө, санал, санаачлагыг тогтмол сонсох уулзалт, брифингийг зохион байгуулан ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани 2023 оноос албан ёсны цахим хуудсыг хөгжүүлж, үйл ажиллагааны мэдээлэл, танилцуулгыг түргэн шуурхай олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах ажлыг идэвхжүүлж байна. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн хөдөлмөрийн дотоод журмаар ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг шийдэх, шагнаж урамшуулах, тэтгэмж олгох, хөнгөлөлт үзүүлэх, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт семинарт суралцуулах асуудлуудыг шийдвэрлэж байна. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үнэт зүйл, алсын хараанд тулгуурлан ёс зүйн дүрмийг баталж, нийтэд мэдээлэн, хэрэгжилтэд нь хяналт тавих, ажилтнуудад тогтмол сургалт зохион байгуулж, ил тод байдал, хариуцлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Мэдээлэгчийн эрхийг хамгаалж, нууцлалын зарчимд үндэслэн хууль бус үйлдэл, ёс зүйн зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, шийдвэрлэх үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, хандив өгөхтэй холбоотой асуудлыг нийт ажилтнуудад танилцуулан мөрдүүлж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавин ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани 2023 оноос албан ёсны цахим хуудсыг нээг хөгжүүлж, үйл ажиллагааны мэдээлэл, танилцуулгыг түргэн шуурхай олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах ажлыг идэвхжүүлж байна. |
1 |
50 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Манай компани 2023 оноос албан ёсны олон нийтийн сүлжээний хуудсыг хөгжүүлж, үйл ажиллагааны мэдээлэл, танилцуулгыг түргэн шуурхай олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах ажлыг идэвхжүүлж байна. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийг хуралдаа оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийг хуралдаа оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллаж байна. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж үйл ажиллагааг ТУЗ-ийн хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэн Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн, нийтэд нээлттэй мэдээлж ажиллаж байна. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
65 |
|
|
Дундаж хувь |
|
90.17 |
|