|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
"Инновэйшн инвестмент" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/03 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам"-аар нарийвчлан зохицуулсан. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 3, 4 дүгээр зүйлүүдэд ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, сонгох, чөлөөлөхийг тусгасан. 2025/02/07 ны өдрийн ТУЗ-ийн хурлын 05/21 тоот тогтоолоор "Залгамж халааны бодлогын баримт бичиг"-ийг баталсан |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны жилийн үйл ажиллагааны тайланд ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан болон ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага, ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцаа эзэмшлийн хувь хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг тусгасан. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх байнгын хороод болох Аудитын хороо, Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Эрсдлийн удирдлагын хороо нь ТУЗ-өөс баталсан өөрийн холбогдох журам, зааврыг баримтлан ажилладаг. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа компанийн засаглалын сургалтанд суусан эсэхийг тодорхойлж, суугаагүй гишүүдийг хамруулдаг. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 8 дугаар хэсэгт ТУЗ-ийн нарийн бичгийн даргын эрх үүргийг нарийвчлан тусгасан. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Одоогийн ТУЗ нь нийт 9 гишүүнтэй, ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь /3/ хараат бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн гишүүдийг кумуьятив аргаар сонгодог. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
"ТУЗ-ийн аудитын хорооны үйл ажиллагааны журам", "Дотоод аудитын заавар"-ыг 2025/02/07 -ны өдрийн 05/18, 05/23 тоот тогтоолоор тус тус баталсан. Аудитын хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус хараат бус гишүүн байдаг. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
"Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны үйл ажиллагааны журам"--тай ба хорооны даргаар ТУЗ-ийн дарга бус ердийн эсхүл хараат бус гишүүнийг сонгодог. Хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр оролцдог. |
1 |
50 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Залгамж халааны бодлогын баримт бичигтэй. Хорооны даргаар ТУЗ-ийн дарга бус ердийн эсхүл хараат бус гишүүнийг сонгодог. Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороог салгахаар төлөвлөсөн. |
1 |
50 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ТУЗ нь "Аудитын хороо", "Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо", "Эрсдэлийн удирдлагын хороо" гэсэн 3 байнгын болон "Стратеги хөгжлийн хороо"-г байгуулан ажиллаж байна. "Комплайнсын хяналтын заавар" болон "Эрсдэлийн удирдлагын заавар"-тай. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
"Мэдээллийн үйл ажиллагааны журам"-ыг ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/17 тоот тогтоолын хавсралт 1-р баталсныг хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчдэд ил тодоор явуулах үүднээс дараах дүрэм, журам, баримт бичиг, төлөвлөгөөг батлан тухай бүр өөрийн царим хуудсын "Хөрөнгө оруулагч" цэсэнд байршуулан ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны санхүүгийн тайланг олон улсын нэр хүнд бүхий Мүүр аудитын байгууллагаар баталгаажуулан тогтоосон цаг хугацаанд багтаан олон нийтэд ил тод тайлагнасан. Мөн санхүүгийн бус тайлан буюу үйл ажиллагааны тайланг заасан хугацаанд нийтэд мэдээлдэг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Аудитын хорооны үйл ажиллагааны журамд хөндлөнгийн аудитортой харьцах, чиг үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар заасан. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хөндлөнгийн аудиторын дүгнэлтийг бүрэн эхээр нь танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл авах эрхийг ханган ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн бүтцийн талаарх мэдээллийг 2025 оны жилийн тайланд тусгаж, Биржийн болон өөрийн цахим хуудаст байршуулсан https://i-investment.mn/ . Компанийн ТУЗ-ийн дэргэдэх хороод Дотоод аудитын үүргийг гүйцэтгэн ажилладаг. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ТУЗ-өөс "Эрсдэлийн удирдлагын заавар"-г баталж Эрсдэлийн удирдлагын хороог 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо нь 3 гишүүнээс бүрдэнэ. Хорооны гишүүдийн гуравны хоёр буюу 2 гишүүн нь хараат бус гишүүн бөгөөд хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, ердийн гишүүн болно. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны тайланд нийгмийн хариуцлагын талаар тусгасан бөгөөд БОНЗ-ийн тайланг анх удаа сайн дураар бэлтгэн Биржийн цахим хуудаст нээлттэй байршуулсан. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ТУЗ-өөс Комплайнсын хяналтын заавар"-г баталж, Комплайнсын ажилтны чиг үүргийг ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүд хариуцан ажилладаг. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ХЭХ-аар ТУЗ-ийн гишүүдийн нөхөн олгох болон ирэх жилүүдийн цалингийн төсвийг баталсан. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 08 сарын 01-ний өдрийн 05/10 дугаар тогтоолоор "Гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам"-ыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны жилийн үйл ажиллагааны тайланд ТУЗ болон удирдлагын багийн цалин урамшууллын хэмжээг тусгасан. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/26 тоот тогтоолоор "Хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талуудтай харилцах хөтөлбөр"-ийг баталсан. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудсыг шинэчилсэн, Хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг сайжруулах 1 жилийн хугацаатай зөвлөх үйлчилгээг CMM-с авч ажилласан. хариуцсан албан тушаалтан томилсон. /Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер/ |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудас болон сошиал хаяг, мэйл хаягийг үр дүнтэйгээр ажиллуулж байна. https://www.i-investment.mn/ |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/22 тоот тогтоолоор "Шүгэл үлээх бодлого"-ыг баталсан. Ажилтнуудын санал хүсэлт, гомдол хүлээн авч шийдвэрлэх журам-ыг 2024 оны 12 дугаар сард гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/16 тоот тогтоолоор "Ёс зүйн дүрэм"-ийг баталж компанийн веб хуудаст байршуулж олон нийтэд мэдээлсэн. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/22 тоот тогтоолоор "Шүгэл үлээх бодлого"-ыг баталсан. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Ёс зүйн дүрэмд ТУЗ-ийн гишүүн болон ажилтан нь авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн үйл ажиллагааг дэмжихгүй, хандив өгөхөөс зайлсхийн төвийг сахисан байр суурьтай байх талаар зохицуулсан. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани 2025 онд https://www.i-investment.mn/цахим хуудсаа шинэчилсэн бөгөөд хөрөнгө оруулагчид цэсээр дамжуулан үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг тогтмол мэдээллэдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/26 тоот тогтоолоор "Хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талуудтай харилцах хөтөлбөр"-ийг баталсан. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх зэрэг хууль ёсны эрхийг хамгаалан зохицуулсныг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2025 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг тайлант хугацаанд зохион байгуулсан. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор баталахаар хууль, журамд асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж баталдаг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/20 тоот тогтоолоор "Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцэл, сонирхолын зөрчлийг зохицуулах журам"-ыг баталсан. Сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаар 2025 оны Жилийн үйл ажиллагааны тайланд тусгасан. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
70 |
|
|
Дундаж хувь |
|
97.33 |
|