|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дарга, ердийн болон хараат бус гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг хариуцлагыг Банкны дараах бодлого, журмаар нарийвчлан зохицуулсан. Үүнд:
• ТУЗ-ийн үйл ажиллагааны журам
• ТУЗ-ийн дэргэдэх ажлын албаны үйл ажиллагааны бодлого |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, томилох асуудлыг шийдвэрлэх Хороотой бөгөөд ТУЗ, ХЭХ-аас баталсан бодлогын баримт бичгүүдийг чиглэл болгон ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд ТУЗ-ийн гишүүдийн ерөнхий мэдээлэл, ТУЗ, хороодын ажлын тайлан, мэдээллийг тусгаж, өөрийн болон МХБ-ийн цахим хуудсанд байршуулсан. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлагыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулдаг бөгөөд ТУЗ болон түүний хороодын бүтэц, бүрэлдэхүүн, хүйсийн тэнцвэр, гишүүдэд тавигдах шаардлагыг Банкны Дүрэм, Хороодын Дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар зохицуулдаг. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнээр томилогдсоны дараа Банкны үйл ажиллагаа болон үүрэг, хариуцлагатай холбоотой чиглүүлэх сургалтад хамруулдаг. Мөн ТУЗ-ийн Ажлын албаас жил бүр төлөвлөгөө боловсруулж батлуулан тогтмол сургалтыг зохион байгуулж ажилладаг. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг Банкны Дүрэмд заасны дагуу ТУЗ-өөс томилж, чөлөөлдөг бөгөөд эрх, үүргийг нь гэрээгээр тодорхойлж, ТУЗ баталгаажуулан ТУЗ-ийн дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны дотоод журамд ТУЗ-ийн даргыг хараат бус гишүүнээс сонгох, мөн ТУЗ-ийн гишүүдийн олонх нь хараат бус байх зарчмыг тусгасан. Мөн ТУЗ-ийн болон хороодын даргыг хараат бус гишүүдээс бүрдүүлснээр хараат бус, тэнцвэртэй үйл ажиллагааг хангаж байна. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗАХ-ны үйл ажиллагааг Банкны дүрэм журам болон тус хорооны дүрмээр зохицуулдаг. ТУЗАХ-ны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн ажилладаг бөгөөд тэрээр ТУЗ-ийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэггүй. Мөн хорооны хуралд ГУ хүсэлтээр оролцдог. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗЗЦУХ-ны үйл ажиллагааг Банкны дүрэм журам болон тус хорооны дүрмээр зохицуулдаг. ТУЗЗЦУХ-ны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн ажилладаг бөгөөд тэрээр ТУЗ-ийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэггүй. Мөн хорооны хуралд ГУ хүсэлтээр оролцдог. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗНДХНХ-ны үйл ажиллагааг Банкны дүрэм журам болон тус хорооны дүрмээр зохицуулдаг. ТУЗНДХНХ-ны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн ажилладаг бөгөөд тэрээр ТУЗ-ийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэггүй. Мөн хорооны хуралд ГУ хүсэлтээр оролцдог. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ нь дэргэдээ Эрсдэлийн хороо байгуулан ажиллуулдаг. ТУЗЭХ-ны даргаар ТУЗ-ийн дарга, хараат бус гишүүн ажилладаг. ТУЗЭХ-ны үйл ажиллагааг Банкны дүрэм журам болон тус хорооны дүрмээр зохицуулдаг. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ нь 2024 оны 27 тоот тогтоолоор “Мэдээллийн ил тод байдал, мэдээллийг толилуулах бодлого”-ыг шинэчлэн баталж, Банкны үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь засаглалын баримт бичиг, дүрэм, журам, үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой мэдээ, мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан хөрөнгө оруулагчид болон олон нийтэд нээлттэй хүргэж, тогтмол шинэчлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь санхүүгийн болон санхүүгийн бус тайлан, мэдээллийг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн бэлтгэж цахим хуудасны “Хөрөнгө оруулагчид” цэсэнд олон нийтэд нээлттэйгээр тайлагнаж, тогтмол шинэчилж байна. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗАХ-ны дүрэмд хөндлөнгийн аудитортой харьцах харилцааг зохицуулсан бөгөөд ТУЗАХ нь санхүүгийн тайланд хараат бус аудит хийх компанийг баталгаажуулж, хуульд заасан чиг үүргээ хараат бусаар саадгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэн ТУЗ-өөр батлуулах үүрэгтэй. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны ХЭХ-д жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагын төлөөлөл биечлэн оролцож, аудитын дүгнэлтээ танилцуулж хувьцаа эзэмшигчдэд хөндлөнгийн аудитороос асуулт асуух, мэдээлэл авах боломжийг бүрдүүлдэг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Дотоод аудитын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаарх мэдээллийг Банкны жилийн үйл ажиллагааны тайланд зохих мэдээллийг тусгаж, цахим хуудсаар олон нийтэд мэдээлж ажилладаг: |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗЭХ Банкны эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлийн түвшинг үнэлэх, дүгнэх замаар ТУЗ-д дэмжлэг үзүүлэн ажилладаг. ТУЗ нь эрсдэлийн хяналт, мониторингтой холбоотой бодлого, журмуудыг хянан баталж ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны дүрмийн дагуу ТУЗЭХ-г хараат бус гишүүн даргалж, бүрэлдэхүүний дийлэнх нь хараат бус гишүүдээс бүрддэг. Хорооны үйл ажиллагаа, бүтэц, ажлын тайланг жилийн үйл ажиллагааны тайланд тусган цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк 2019 оноос жил бүр Тогтвортой хөгжлийн тайланг бэлтгэн олон нийтэд хүргэж байна. 2022 оноос БОНЗ-ын тайланг маягтын дагуу бэлтгэн, МХБ болон өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлдэг. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны Комплаенсийн газар нь Банкны үйл ажиллагаанд хэрэгжих комплаенсийн хяналтыг бүрэн хариуцан хэрэгжүүлж, холбогдох тайлан, мэдээллийг ТУЗ болон ТУЗЭХ-д сар бүр тогтмол тайлагнаж ажилладаг. Мөн холбогдох бодлогын баримт бичгүүдийг ТУЗ-өөр батлуулдаг. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийн цалин, олговрын хүртээмжтэй байдалд ТУЗЗЦУХ нь жилд нэгээс доошгүй удаа хяналт тавьж, санал, зөвлөмжийг ХЭЭХ-д хүргүүлэх чиг үүрэгтэй. ТУЗ-ийн зардлын төсвийг ХЭХ-аар жил бүр ил тод хэлэлцэн баталдаг. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь цалин, урамшууллын хэмжээг тогтоох үндэслэл болсон ажил, үүргийн бүрдэл хэсгүүд болон ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг дотоодын цалин, урамшууллын бодлогын баримт бичгүүдэд тодорхой тусган, мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗНДХНХ нь ГУ-ын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг бөгөөд ТУЗЗЦУХ-ны саналд үндэслэн ТУЗ-өөс ГУ-ын үндсэн цалин, урамшууллын хэмжээг тогтоодог. Жилийн үйл ажиллагааны тайланд ГУ-ын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин, урамшууллын шалгуурыг тусгаж, ил тод мэдээлдэг. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь Компанийн засаглалын кодекс, Хөрөнгө оруулагчидтай харилцах бодлого болон Ёс зүйн дүрмээр оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын соёлыг төлөвшүүлэх асуудлыг зохицуулан хэрэгжүүлдэг. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь оролцогч талуудтай хамтын ажиллагааны талаарх мэдээллийг жилийн тайлангаар дамжуулан ил тод тайлагнаж, Мэдээллийн ил тод байдал, мэдээллийг толилуулах бодлогын дагуу хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд хэрэгцээт мэдээллийг тогтмол хүргэж байна. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь хэрэгцээт мэдээллийг өөрийн болон МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан хүргэж, тогтмол шинэчилж ажилладаг бөгөөд Банкны цахим хуудасны Хөрөнгө оруулагчид цэсээр дамжуулан мэдээллийг нэг дор төвлөрүүлэн, ашиглахад хялбар байдлаар хүргэж байна. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны Шүгэл үлээх бодлогын хэрэгжилтийг дэмжин цахим хуудсанд цэс нэвтрүүлж, оролцогч талууд зөрчил, эрсдэлийн талаар мэдээлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ERP цахим системээр санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэн ажилладаг. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны ТУЗ-өөс 2015 онд анхлан баталсан Ёс зүйн дүрэмд Банкны үнэт зүйлс, алсын харааг тодорхойлон тусгаж, үйл ажиллагаа явуулах зарчмуудыг нарийвчлан зохицуулсан. Уг Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд ТУЗНДХНХ жил бүр хяналт тавин ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны ТУЗ нь 2024 онд Шүгэл үлээх бодлогыг шинэчлэн баталж, Банкны хэмжээнд мөрдөн хэрэгжүүлж байна. Тус бодлогын хэрэгжилт, шийдвэрлэсэн асуудлын талаарх тайлан, мэдээллийг ТУЗАХ-д хагас жил тутам тогтмол тайлагнан ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны Ёс зүйн дүрэм болон бусад дотоод бодлого, журамд авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн үйл ажиллагааг дэмжихгүй байх, аливаа хэлбэрийн хандив, дэмжлэг үзүүлэхтэй холбоотой зохицуулалтуудыг тусган, хяналт тавьдаг. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын зохион байгуулалт болон гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх хугацаат болон тухай бүрийн мэдээллийг хөрөнгө оруулагчид болон олон нийтэд өөрийн болон МХБ-ийн цахим хуудсаар дамжуулж байна. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны ТУЗ 2024 онд Хөрөнгө оруулагчидтай харилцах бодлогыг баталж хэрэгжилтийн хүрээнд Хөрөнгө оруулагчид цэсээр дамжуулан Банкны талаарх мэдээллийг тогтмол хүргэж, санал, хүсэлтийг нээлттэй хүлээн авч, хариу өгч ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь хувьцаа эзэмшигчдэд хуралд танхим болон цахимаар оролцох мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан саналаа өгөх боломжийг олгодог. Түүнчлэн гадаад хувьцаа эзэмшигчдэд холбогдох материалыг англи хэл дээр бэлтгэн хүргүүлдэг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны дүрмээр хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийг тодорхойлж, ХЭХ-ын ирц болон шийдвэр гаргалтыг холбогдох хуулийн босго хувиас өндөр буюу хуралд оролцож буй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийг хангуулахаар зохицуулсан. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс баталсан Ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл болон Их хэмжээний хэлцэл хийх бодлогын хүрээнд хэлцэл хийсэн тухай мэдээллийг тухай бүр өөрийн болон МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|