|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ХЭХ-ын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00/06 дугаар шийдвэрээр ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг баталсан. Журмаар ТУЗ-ийг хуралдуулах, хурлаар хэлэлцэх асуудал, хурлын хэлбэр, дэг, ТУЗ-ийн шийдвэр, тэмдэглэл, гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг нарийн з |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банкны ТУЗ нь дэргэдээ 4 хороодтой үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь “Нэр дэвшүүлэх” хороо юм. ТУЗ-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00/34 тогтоолоор шинэчлэн батлагдсан Нэр дэвшүүлэх хорооны дүрмийн 4 дүгээр зүйлд ТУЗ-ийн гишүүн, гүйцэт |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
www.golomtbank.com цахим хуудас болон цахим хуудсанд нийтлэгдсэн 2025 оны Жилийн тайланд Голомт банкны ТУЗ-ийн гишүүдийн боловсрол, ажлын туршлага, ажилласан хугацаа, хараат бус байдлын мэдээллийг тусгасан. Мөн тайлант хугацаанд ТУЗ-ийн хороодын үйл ажилл |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон хороод тус бүрийн дүрмээр бүтэц, бүрэлдэхүүн болон холбогдох шаардлагыг тусгасан. ТУЗ-ийн бүрэлдэхүүний аль нэг хүйсийн эзлэх хувийг гучаас доошгүй байх зорилтыг Нэр дэвшүүлэх хорооны дүрмийн 4.1.1 дэх хэсэгт тусгасан. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00/34 тогтоолоор шинэчлэн батлагдсан Нэр дэвшүүлэх хорооны дүрмийн 4.7 дах хэсэгт ТУЗ-ийн гишүүд бүрийн оролцох шаардлагатай гурван үе шатаас бүрдсэн албан тушаалын хөтөлбөрийг тусгасан.
Голомт банкны ТУЗ-ийн |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн тайлан болон ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын тайланг хүргүүлдэг ба одоогийн байдлаар ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон ТУЗ-ийн Ажлын албаны дүрмийг шинэчлэн боловсруулах шатандаа явагдаж байна. Тус барим бичгүүд нь батлагдсанаар ТУЗ-ийн бүрэлдэхүү |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 00/34 тогтоолоор шинэчлэн батлагдсан Нэр дэвшүүлэх хорооны дүрмийн 4.1.3 дах хэсэгт ТУЗ-ийн болон ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүний олонх нь хараат бус байх зорилтыг тусгасан. 2025 оны 4 дүгээр сарын 17- |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Аудитын хорооны дүрмийг ТУЗ-ийн 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 00/07 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Дүрэмд бүтэц, зохион байгуулалт, хурлын дэг, хороо болон гишүүдийн эрх үүрэг зэргийг зохицуулсан. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00/30 |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 00/33 тоот тогтоолоор Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хорооны дүрмийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 2 дугаар зүйлд ТУЗ-ийн бүрэлдэхүүний цалин урамшууллыг тогтоох талаар тусгасан бөгөөд тооцох зарчмыг мөн |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 10 сарын 24-ны өдрийн 00/34 тоот тогтоолоор шинэчилсэн баталсан Нэр дэвшүүлэх хорооны дүрмийн 4 дүгээр зүйлд хорооны чиг үүргийн талаар заасан ба үүнд ТУЗ-ийн хараат бус болон ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлэх үйл ажиллаг |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хороод тус бүр өөрийн батлагдсан дүрэмтэй бөгөөд мөн батлагдсан бүрэлдэхүүнтэй. ТУЗ, түүний хороод, тэдгээрийн чиг үүрэг болон ТУЗ-ийн гиш |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банкны Засаглалын кодексын Аудит ба тайлагнал бүлэгт нийтэд хүргэх мэдээллийн жагсаалтыг баталсан. Тайлант хугацаанд хамаарах зохицуулагчийн Зохистой засаглалын журмын дагуу санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг ил болгодог ба Голомт банкны |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
13 3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэнэ. Хэрэгжсэн Банкны цахим хуудсанд дараах мэдээллүүд байна. Үүнд:
- Засаглалын тайлан https://golomtbank.com/investor-relation |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны Голомт банкны Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт хангалттай цэвэр гарсан ба ямар нэгэн санхүүгийн хүндрэлтэй байдалд орж болзошгүй зүйл байхгүй болно. Санхүүгийн бус тайлагналын хүрээнд 2025 оны жилийн үйл ажиллагааны тайланд эдийн засгийн |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
15 4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина. Бүрэн хэрэгжүүлсэн ТУЗ-ийн 2026 оны 00/07 тоот т |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан ХЭХ-д “Кэй Пи Эм Жи аудит” ХХК хөндлөнгийн аудитор оролцон танилцуулах илтгэл тавьж хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргүүлсэн. Хөндлөнгийн аудитын байгууллагаас 2025 оны банкны санхүүгийн тайлан нь СТО |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаарх мэдээллийг Банкны жилийн тайланд мэдээлдэг бөгөөд цахим хуудаст байнга байршуулан, өөрчлөлт орох бүрт шинэчилж байна. Тус мэдээлэл нь мөн банкны 2025 оны жилийн тайлангийн 51 д |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс баталсан Эрсдэлийн удирдлагын тогтолцооны дагуу эрсдэлийн улирдагын үйл ажиллагааг явуулдаг. Эрсдэлийн удирдлагын газар нь Гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар ТУЗ-ийн Эрсдэлийн удирдлагын хороогоор дамжуулан ТУЗ-д банкны эрсдэлүүдийг тайлагнаж, эр |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 00/30 тоот тогтоолоор өөрчлөн батлагдсан ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнд Эрсдэлийн улирдлагын хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Александр Пикер томилогдон ажиллаж байгаа бөгөөд гишүүдээр Роберт |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 434 тоот тушаалаар "Тогтвортой хөгжлийн бодлого", 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1246 тоот тушаалаар Байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх дотоод журам"-ыг тус тус шинэчлэн баталж, үйл а |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банк нь Комплаенсын хэлтэстэй бөгөөд ТУЗ-ийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00/38 тоот тогтоолоор батлагдсан Комплаенсийн бодлогыг мөрдөж ажиллахаа банканд хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Комплаенсийн хэлтсээс улирал бүр ТУЗ-ийн Эрсдэлийн удирдлаг |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан ХЭХ-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалингийн төсвийг ХЭХ-ийн 00/02 тоот шийдвэрээр баталсан. 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн албан бичгээр СЗХ, МХБ-нд ХЭХ-ийн материалтай хамт хүргүүлсэн |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 00/33 тоот тогтоолоор Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хорооны дүрмийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 3 дугаар зүйлд Гүйцэтгэх улирдлагын багийн гишүүдийн цалин урамшууллыг тогтоох талаар тусгасан
Гүйцэтгэх |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банк нь 2025 оны Жилийн тайланд нийт цалин урамшууллын мэдээллийг аудитлагдсан байдлаар олон нийтэд мэдээлж, тайлагнасан байна.
https://www.golomtbank.com/wp-content/uploads/2026/04/Golomt-Bank-Annual-Report-2025-MN.pdf
Засаглал, ёс зүй, цалин ура |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00/08 тоот тогтоолоор шинэчлэн баталсан “Голомт банкны Засаглалын кодекс”-т оролцогч талууд болон тэдгээрийн хамаарал, харилцааг бүтэцлэн харуулсан байна. Компанийн үйл ажиллагаанд ашиглагдах бүхий л бодлогын |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн тайланд банкны бодлого, стратеги, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүн, ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, шийдвэрүүд зэргийг тайлагнадаг. Мөн төлөвлөгөөний биелэлт, үүрэг зөвлөмжийн хэрэгжилт, ерөнхий үйл ажиллагааны үнэлгээ, гүйцэтгэх удирдлагын |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл, Банк эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл, Дотоод хяналтын тогтолцоо, Засаглалын тогтолцоо, Санхүүгийн тайлангийн тайлагнал, Хэлцэлийн талаар толилуулах, Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг мэдээлэх, Нийгмийн хариуц |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банк нь өөрийн Засаглалын кодекс-Зөрчлийн тухай мэдээлэх бодлого, Комплаенсийн бодлого, Зөрчлийг мэдээлэх заавар, Ажилтанд нийгэм ахуйн хөнгөлөлт үзүүлэх, тэтгэмж олгох журам, Сургалт хөгжлийн журам зэргийг баримтлан ажиллаж байна. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банкны алсын хараа - Дэлхийн жишиг Монголын банк. Эрхэм зорилго - Хөгжлийн голомт. Уриа - Сайн сайхныг санхүүжүүлнэ. Үнэт зүйлс: Шударга зарчимч байх, Бууж өгөхгүй байх, Хариуцлагатай байх, Хамтач сэтгэлгээтэй байх, Хайрцагнаас гарч сэтгэ, Хувь нэм |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банк нь "Шүгэл үлээх тогтолцоо"-той бөгөөд и-мейл, утас, хайрцаг, биечлэн уулзах зэрэг 4 төрлийн сувгуудаар хүлээн авч байна. Шүгэл үлээх сувгаар ирүүлсэн мэдээлэлд баталгаажуулалт хийхдээ мэдээлэгчийн нууцлалыг маш сайн хадгалдаг. Шүгэл үлээх сувг |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банкны Засаглалын кодекст хээл хахууль, авилга өгөх, хүлээн авах, түүнд оролцохыг хориглох бодлогыг тусгасан байна. Голомт банк нь аливаа улс төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхгүй байх ерөнхий бодлогыг баримтлахаас гадна Голомт банкнаас болон Г |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банкны www.golomtbank.com цахим хуудас нь монгол англи хэл дээр идэвхтэй ажилладаг ба үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллүүд, жилийн үйл ажиллагааны тайлан, тогтвортой хөгжлийн тайлан, засаглалын зохион байгуулалт, санхүүгийн байдлын талаарх |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Голомт банк нь тайлант хугацаанд хувьцаа эзэмшигч нартай харилцах тогтолцоог хууль журмын дагуу бий болгосон ба жил бүрийн сүүлээр дараагийн жилийн ажлын төлөвлөгөө, ээлжит хурлын товуудыг гаргаж оролцогч талуудад мэдээллийг хүргүүлж ажилладаг. Мэдээлэл г |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийг хуралд оролцох, санал өгөх, асуулт асуух эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлөөр хангах үүднээс хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, урьдчилан санал авах цахим системийг хөгжүүлсэн ба үүгээрээ дамжуулан санал өг |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
35 9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл, өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. Бүрэн хэрэгжсэн Голомт банкны дүрмийн 4.1.1, Голомт банкны засаглалын кодексийн 1.1 Хувьцаа эзэмшигчдийн эрх х |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Банкны цахим хуудсанд Банкны холбогдох этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайланг банкны цахим хуудсанд байршуулсан байдаг. Мөн МХБ, өөрийн цахим хуудсанд Сонирхлын зөрчилтэй хэлтсийн мэдээллийг олон нийтэд хүргүүлэн ажилладаг.
https://golomtbank.com/investor-relations/loans-and-other-equivalent-assets-provided-to-related-parties-of-the-bank |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|