|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөл нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шинэчлэн баталж, уг журмын Тав болон Зургаадугаар бүлэгт ТУЗ-ийн гишүүдийн эрх, үүрэг, Долоо дугаар бүлэгт ТУЗ-ийн даргын бүрэн эрх, Найм дугаарбүлэгт ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, түүний үүргийг тус тус нарийвчлан зохицуулсан.
Мөн гишүүд ямар тохиолдолд хөндлөнгийн мэргэжлийн этгээдийн зөвлөгөөг компанийн зардлаар авч болох талаарх зохицуулалтыг тус журмын 5 дугаар зүйлийн 5.12-т тусгасан. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 22/09 тоот тогтоолын хавсралтаар баталсан. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүрийн ажлын туршлага, ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл ажиллагааны тайланд тусгаж www.sendly.mn вэб хуудсанд байршуулсан.
ТУЗ болон түүний дэргэдэх хороод, ТУЗийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын жилийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, үнэлгээг ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны
2026 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор үнэлж, ТУЗ-д танилцуулсан. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн бүрэлдэхүүний аль нэг хүйсийн эзлэх хувийг гучаас доошгүй байх зорилтыг ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн журмын Нэр дэвшүүлэх хорооны чиг үүргийн хэсэгт буюу 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалтад тусгасан. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолын Хоёрдугаар хавсралтаар “ТУЗ-ийн гишүүдэд зориулсан сургалтын төлөвлөгөө”-г баталсан. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга боловсруулан ТУЗ-ийн даргаар хянуулан баталгаажуулсан. Цаашид ТУЗ-ийн нарийн бичгийн дарга жил бүр тайланг боловсруулан ТУЗийн даргаар хянуулан зохицуулах байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авч ажиллах болно. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дарга болон гишүүдийн олонхыг хараат бус болгох зорилтыг ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн журмын Нэр дэвшүүлэх хорооны чиг үүргийн хэсэгт буюу 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалтад тусгасан. |
1 |
50 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцэд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор шинэчлэн Аудит, эрсдэлийн удирдлагын хороо болгон гишүүдийг шинэчлэн томилсон. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцэд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцийг шинэчлэн Цалин урамшууллын хороог дангаар байгуулан, гишүүдийг томилсон. Тус хорооны чиг үүргийг ТУЗ-ийн үйл ажиллагааны шинэчилсэн журамд тусгасан. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцэд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцийг шинэчлэн Нэр дэвшүүлэх хороог дангаар байгуулан, гишүүдийг томилсон. Тус хорооны чиг үүргийг ТУЗ-ийн үйл ажиллагааны шинэчилсэн журамд тусгасан. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцэд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцийг шинэчлэн Аудит, эрсдэлийн удирдлагын хороо, Цалин урамшууллын хороо, Нэр дэвшүүлэх хороо болгон шинэчилж, гишүүдийг томилсон. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 22/03 тоот тогтоолын хавсралтаар Мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталсан байна.
Хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сэндли ББСБ ХК-ийн албан ёсны вэб хуудас болох www.sendly.mn-д байршуулсан |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн санхүүгийн тайлан болон жилийн үйл ажиллагааны тайланг www.sendly.mn вэб хуудас болон Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээллэсэн бөгөөд үйл ажиллагааны тайланд эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэхийг үнэлсэн мэдээллийг тусгасан. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.12.4 дэх заалтанд Хөндлөнгийн аудитын байгууллагатай харилцах харилцааг зохицуулсан байна. 2025 оны санхүүгийн тайланд аудит хийх компанийг тус заалтыг үйл ажиллагаанд мөрдөн ажилласан. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурад 2026 оны 04 дүгээр сарын
30-ны өдөр товлогдсон бөгөөд тус хуралд аудитын дүгнэлтийг ТУЗ-ийн дарга танилцуулсан |
1 |
50 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны үйл ажиллагааны тайланд дотоод аудит, эрсдэлийн удирдлагын тогтолцооны талаар хийгдэж буй ажил, хийхээр төлөвлөж буй ажлыг тусгасан. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.19-10.21 дэх заалтуудад Эрсдэлийн удирдлагын хорооны үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтцийн талаар тусгасан байна. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцэд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүтцийг шинэчлэн Аудитын хороог Эрсдэлийн удирдлагын хороотой нэгтгэн Аудит, эрсдэлийн удирдлагын хороо болгон шинэчилж, гишүүдийг томилсон. Эрсдэлийн удирдлагын хорооны бодлогын баримт бичиг нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 22/09 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан байна. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Эрсдэлийн удирдлагын бодлого”-ын хүрээнд мөн зах зээлийн болон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэн ажиллаж байна. 2023 оны 6 дугаар сард “Эрсдэлийг үнэлэх хяналт тавих журам” -ыг баталж улирал бүр үнэлгээг хийн ажиллаж байна |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2023 оны 8 дугаар 10-ны өдрийн 17 тоот тогтоолоор Комплаенсийн мэргэжилтэн Б.Хоролгаравыг томилсон. Комплаенсийн үйл ажиллагааны журмыг баталж үйл ажиллагаандаа дагаж мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны ээлжит хурал 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон бөгөөд тус хурлын хэлэлцэх асуудлаар ТУЗ-ийн үйл ажиллагааны төсвийг хэлэлцүүлэн батлуулсан. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин, урамшууллын бодлогын Хоёр, Гурав, Дөрөв, Тавдугаар бүлгүүдэд ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, компанийн нийт ажилчдын цалин урамшууллыг тогтоох, үнэлэх шалгуурын талаар тусгасан байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллын
хэмжээ, түүнийг олгох шалгуурын
талаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн
удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, Гүйцэтгэх
удирдлагатай
Онцгой нөхцөл бүхий гэрээг байгуулан ажиллаж байна. |
1 |
50 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.9.10 дугаар зүйлд “Компанийн хувьцаа эзэмшигчид болон удирдлагын хооронд, хувьцаа эзэмшигчдийн хооронд, компани болон бусад оролцогчдын хооронд сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, компанийн эрх ашиг болон сайн засаглалын зарчимд нийцүүлэн оновчтой зохицуулалт хийх” талаар зохицуулсан заалт болон Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцэл, сонирхлыг зөрчлийг зохицуулах
журмаар тус тус компани бусад оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах харилцааг зохицуулан ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жилийн үйл ажиллагаанд сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаарх мэдээлэл болон бусад хамтрагч
байгууллагуудтай хэрхэн ажилласан талаарх мэдээллийг тусган мэдээллэж байна. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн www.sendly.mn вэб хуудсанд компанийн мэдээлэл болон бусад оролцогч байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Хөдөлмөрийн дотоод журам”-д ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, нийгмийн асуудлыг шийдэх зохицуулалтыг тусган мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ББСБ-ын “Ёс зүйн дүрэм” батлан, үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ББСБ-ын “Ёс зүйн дүрэм” батлан, үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ББСБ-ын “Ёс зүйн дүрэм”-д авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх зохицуулалтыг тусгасан ба үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдтэй харилцах, эрсдэлийн хүчин зүйлтэй холбоотой “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр”-т тусган үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
www.sendly.mn вэб хуудас болон www.mse.mn вэб хуудсанд үйл ажиллагааны тайланг нээлттэй байршуулсан. Мөн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг www.facebook.com/Sendlymn хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоолоор “Хөрөнгө оруулагчтай харилцах хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд цаашид тус хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам”-ыг мөрдлөг болгон ажиллана. Мөн хувьцаа эзэмшигчидэд мэдээлэл хүргэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. Үүнд: Хурлын зартай холбоотой асуудлыг өдөр тутмын сонин, www.sendly.mn
болон https://www.facebook.com/Sendlymn хуудас. Мөн орон нутаг дахь хувьцаа эзмшигчидэд онлайнаар холбогдох програм ашиглаж хэлэлцэх асуудал, тайлангийн мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сэндли ББСБ ХК нь “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх
журам”-ыг ТУЗ-ын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22/03 тоот тогтоолоор батлан үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Сэндли ББСБ ХК нь “Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцэл, сонирхлын зөрчлийг зохицуулах журам” ТУЗ-ын 2022 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 22/09 тоот тогтоолоор батлан үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. Цаашид сонирхлын зөрчилтэй хэлцлийн дүн, мэдээг зохицуулагч байгууллагад хүргүүлэн ажиллах болно. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
69 |
|
|
Дундаж хувь |
|
95.70 |
|