|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жил бүр гаргадаг хувьцаа эзэмшигчдэд зориулсан танилцуулга материалд Компанийн засаглал болон ТУЗ-ийн эрх үүрэг болон хариуцлагын мэдээллийг дэлгэрэнгүй тусгадаг. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулгыг хавсаргав. /Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 42-47Х / |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жил бүр гаргадаг хувьцаа эзэмшигчдэд зориулсан танилцуулга материалд Компанийн ТУЗ-ийн гишүүнийг нэр дэвшүүлэх, ТУЗ болон удирдах албан тушаалтнуудын олон талт байдлын бодлого, албан тушаалын хугацааны хязгаар зэргийг тодорхой мэдээлдэг /Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 44Х / |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жил бүр гаргадаг хувьцаа эзэмшигчдэд зориулсан танилцуулга материалд ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй тусгадаг. Энэхүү мэдээлэл нь компанийн цахим хуудаст жил бүрийн ХЭХ-ын үеэр байршдаг. /Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 8-12Х/ |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жил бүр гаргадаг хувьцаа эзэмшигчдэд зориулсан танилцуулга материалд Бизнесийн ёс зүй, ТУЗ болон түүний хороодын бүтэц бүрэлдэхүүн, хороодын эрх үүрэг,ТУЗ ба удирдах албан тушаалтнуудын олон талт байдлын тухай танилцуулдаг. /Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 42Х-46Х / |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүд өөрийн хүсэлтээр ТУЗ-ийн гишүүдийн институтийн сургалт авах боломжтой. Энэ тухай “Удирдлагын мэдээллийн танилцуулга”-ын Чиг баримжаа олгох ба зогсолтгүй боловсрол хэсэгт тайлагнасан.
Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь ТУЗ-ийн гишүүд хариуцаж байгаа салбар дахь засаглалтай холбоотой аливаа өөрчлөлт шинэчлэлт, хууль ёсны шаардлага, хууль тогтоомж зэргийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг олж авахад тусалдаг. ТУЗ нь гишүүд байнгын мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн ач холбогдлыг үнэлдэг бөгөөд гишүүд энэ тал дээр хувийн хариуцлага хүлээх хэрэгтэйг ойлгодог.
2012 оны 12-р сард Петер Акерли Компанийн ТУЗ-ийн гишүүдийн институтийн аудитын хорооны үр ашигтай ажиллагааны сургалт (ACE) -д хамрагдсан. (эх сурвалж: https://www.icd.ca/Education/ICDCourses/ICD-Board-Fundamentals/AuditCommittee-Effectiveness-ACE)
2016 оны 9-р сард Др. Биолик Саймон Фрэйзэрийн Их Сургууль болон TSX-ийн шинээр томилогдсон компанийн ТУЗ-ийн гишүүдэд зориулсан сургалтад хамрагдсан.
2018 оны 3-р сард ТУЗ-ийн дарга Лэйтон Крофт нь Компанийн ТУЗ-ийн гишүүдийн институтийн ТУЗ- ийн стратегийн сургалтад хамрагдсан.
(эх сурвалж: https://www.icd.ca/Education/ICDCourses/ICD-Board-Fundamentals/BoardOversight-of-Strategy-BOS) |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Дотоод журмаар болон Канад Улсын хууль, дүрэм журмын дагуу зохицуулагддаг. ТУЗ-ийн нарийн бичиг нь Канад Улсын хууль, дүрэм журмын дагуу ТУЗ-ийн нарийн бичиг нь хуулийн фирмийн хуульч ажилладаг ба тусдаа ажлын тайлан гаргадаггүй. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 80% нь хараат бус гишүүн. ТУЗ-ийн 5 гишүүний 4 нь хараат бус гишүүн. Энэ тухай жил бүр компанийн цахим хуудаст ХЭХ-ын материал дээр байршдаг. /Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 43-46Х/ |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ТУЗ-ийн үйл ажиллагааны дүрэм журам компанийн цахим хуудаст байрладаг.
https://wp-erdeneresourcedevelopment-2024.s3.ca-central-1.amazonaws.com/media/2025/01/erd_-_audit_and_risk_management_committee_charter.pdf
Аудитын хороо болон бусад хороодын үйл ажиллагааны тайлан нь ХЭХ-ын материалд багтаж, жил бүр хувьцаа эзэмшигчдэд хүргүүлдэг. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин урамшууллын хороо болон бусад хороодын үйл ажиллагааны тайлан нь ХЭХ-ын материалд багтаж, жил бүр хувьцаа эзэмшигчдэд хүргүүлдэг. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Нэр дэвшүүлэх тусдаа хороогүй боловч шаардлагатай тохиолдолд ТУЗ нь хуралдаж тодорхойлдог.
Компанийн засаглал, мэдээлэл түгээх хороо нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд ТУЗ-д нэр дэвшигчдийн ур чадварыг хянах, ТУЗ-д нэр дэвшигдэх гишүүдийн талаар оруулах саналыг гаргах үүрэг хүлээсэн. Компанийн засаглал, мэдээлэл түгээх хороо нь хараат бус 3 гишүүнээс бүрддэг. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
|
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
|
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
|
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн санхүүгийн болон тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болох аливаа эрсдэлийн мэдээллийг жил бүр санхүүгийн тайланд тусгадаг. Мөн компанийн стратеги, хэтийн төлөв болон бусад мэдээллийг үйл ажиллагааны тайланд тусгадаг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн хөндлөнгийн аудиторыг томилдог ба хурлаар ТУЗ-д аудиторын цалин урамшууллыг тогтоох эрхийг олгодог. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөндлөнгийн аудиторыг ХЭХ-аар жил бүр сонгон, өнгөрсөн жилийн тайланг танилцуулдаг.
(Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 14Х-т мэдээлсэн.) |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ХЭХ-ын материал болон цахим хуудсанд ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрэм журмууд, мэдээллийг байршуулдаг.
Цахим хуудас: www.erdene.com
Засаглал – ТУЗ-ийн дэргэдэх хороод |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг Аудит ба эрсдэлийн удирдлагын хороо нь хянадаг ба хорооны гишүүд нь хараат бус 3 гишүүний бүрэлдэхүүнтэй. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэд Аудит ба эрсдэлийн удирдлагын хороо байдаг ба хороо нь хараат бус 3 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хорооны дүрэм журам нь компанийн цахим хуудсанд байрладаг ба хорооны хурлын ирц, мэдээллийг ХЭХ-ын танилцуулгад тусган, тогтмол тайлагнадаг. (Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 47Х-т мэдээлсэн.) |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн мэдээллийг жилийн эцсийн тайланд тайлагнадаг. Жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг МХБ болон компанийн цахим хуудаст англи, монголоор байршуулдаг. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ТУЗ-ийн дэргэдэх Засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо нь мэдээлэл түгээх, ил тод байдал, засаглалын талаарх зохих тогтолцоо, үйл явц, хяналт шалгалтыг хянах үүрэгтэй. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жил бүр ХЭХ-ын танилцуулгад ТУЗ-ийн гишүүд болон удирдах албан тушаалтнуудын цалин урамшуулал олгох хэлбэр, давтамж зэргийг дэлгэрэнгүй танилцуулдаг.
(Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 19Х-т мэдээлсэн.) |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жил бүр ХЭХ-ын танилцуулгад цалин урамшууллын хэмжээ, ажил үүргийн бүрдэл, гүйцэтгэл үнэлэх шалгуур зэргийг дэлгэрэнгүй мэдээлдэг.
(Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 19Х- мэдээлсэн.) |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жил бүр ХЭХ-ын танилцуулгад цалин урамшууллын хэмжээ, ажил үүргийн бүрдэл, гүйцэтгэл үнэлэх шалгуур зэргийг дэлгэрэнгүй мэдээлдэг.
(Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга – 19Х- мэдээлсэн.) |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Бодлого, журмын гарын авлагад Оролцогч талуудын харилцааны удирдлагыг дэлгэрэнгүй тусгасан. Үүнд оролцогч талуудтай харилцахдаа 1. Хамтын үнэ цэн, 2. Харилцан хүлээх хариуцлага, 3. Үнэнч шударга байдал, итгэлцэл, нээлттэй байдал, 4 Хамтын оролцоо, 5. Ил тод байдал ба хариуцлагын тогтолцоог эрхэмлэх зарчмууд дээр суурилдаг. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Бодлого, журмын гарын авлагад Оролцогч талуудын харилцаа, хамтран ажиллах бодлого, зарчмуудыг дэлгэрэнгүй тусгадаг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Олон нийтэд мэдээлэх мэдээллийг англи, монголоор тухай бүр танилцуулдаг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Санал хүсэлтийг тухай бүр хүлээн авч шийдвэрлэхээс гадна шүгэл үлээгчийг хамгаалах бодлого, Бодлого журмын гарын авлагад Санал гомдол барагдуулах бодлогыг тусгасан. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ёс зүйн дүрэмтэй ба компанийн ТУЗ, албан тушаалтнууд, ажилтнууд тус бүр стандартуудыг дагаж мөрддөг. Бизнесийн ёс зүйн дүрэм нь эрх бүхий албан тушаалтан, ТУЗ-ийн гишүүд, захирал, албан тушаалтан, ажилтан зэрэг бүх ажилчдын хүрээнд дагаж мөрдөх шаардлага тавьдаг. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан бодлогын хэрэгжилтэд Аудит, эрсдэлийн удирдлагын хороо хяналт тавьж, Компанийн засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо хэрэгжилтийг ханган зохицуулдаг. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Бодлого, журмын гарын авлага дахь Бизнесийн ёс зүйн дүрэмд ашиг сонирхлын зөрчил, хөрөнгийг хамгаалах, зохистой ашиглах, нууцлал, шударга үйл хэрэг, хууль дүрэм журмыг дагаж мөрдөх тухай дэлгэрэнгүй заалтууд орсон ба дээрх заалтуудад 8.3-т дурьдсан мэдээллүүд багтсан. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цахим хуудсаар тухай бүр тайлагнах мэдээ мэдээллийг англи, монгол хувилбараар хүргэдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани өөрийн цахим хуудас, МХБ-ийн цахим хуудас болон сошиал хаягуудаар дамжуулан мэдээ мэдээлэл, хөрөнгө оруулагчидтай харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Компанийн мэдээ мэдээллийг англи, монгол хувилбараар хүргэдэг. Компанийн цахим хуудас: www.erdene.com |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдэд ХЭХ-ын материал, санал өгөх хуудас, холбоотой мэдээ мэдээллийг англи, монгол хэл дээр хүргүүлдэг ба хувьцаа эзэмшигчид үнэт цаасны компаниудаараа дамжуулан санал өгөх, мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлдэг. Мөн дээрх мэдээллүүд нь компанийн цахим хуудас дээр англи, монгол хувилбараар ордог тул хувьцаа эзэмшигчид хэзээ ч уншиж танилцах боломжтой. www.erdene.com |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТХБ, МХБ-ийн дүрэм журмуудын дагуу хувьцаа эзэмшигчид эрхээ хэрэгжүүлэхэд анхаардаг. МХБ-ийн хувьцаа эзэмшигчдийг санал өгөх эрхээ хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, саналын хуудас, ХЭХ-ын мэдэгдэл, мэдээлэл танилцуулгыг англи, монгол хувилбараар ТХБ-тэй адил хугацаанд хүргүүлэн, саналыг нэгтгэн бүртгэлийн байгууллагад хүргүүлдэг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТХБ, МХБ-ийн дүрэм журмуудын дагуу хувьаа эзэмшигчдийн ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлдэг бөгөөд Компанийн Бизнесийн ёс зүйн дүрэмд энэ тухай тодорхой мэдээлдэг. 2 улсын хууль дүрмийн зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд Канадын хууль дүрмийг даган мөрдөнө. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|