|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 07 сарын 28-ны өдөр “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлийг хянаж хэрэгжүүлж ажилласан. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 12 сарын 09-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор “Залгамж халааны бодлого” баталж, хэрэгжүүлж эхэлсэн болно. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооноос ТУЗ, гишүүд болон нарийн бичгийн даргын 2024 оны ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг ТУЗ-ийн нэгдүгээр улирлын ээлжит хурлаар хэлэлцүүлж хувьцаа эзэмшигчдэд танилцуулна.
Дүгнэлт, үнэлгээг урьдчилсан байдлаар хавсаргав. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 07 сарын 28-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журам-д нэмэлт өөрчлөлт оруулсан.
2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэхэд хэрэгжүүлж эхлэх ба сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулдаг |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийн 2024 оны сургалтын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэн. Гишүүдийн болон нарийн бичгийн даргын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн 2025 оны сургалтын төлөвлөгөөг боловсруулна. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, хороодын журам болон хууль тогтоомжийн дагуу чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж ирсэн. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Одоогийн ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдээс Б.Шаравсамбуу, Г.Ганзориг, П.Нямдорж, Ш.Энхтөр, Ч.Зоригтбаатар нар хувьцаа эзэмшигч биш бөгөөд хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. 2025 оны ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох ба хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх бодлого баримтлана. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 07 сарын 28-ний өдөр “ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсан. 2023.05.01-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор аудитын хорооны дарга, гишүүдийг шинээр томилсон ба кодексын шаардлагыг бүрэн хангасан болно. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023.05.01-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар Цалин урамшууллын хорооны бүрэлдэхүүнийг шинээр томилж 2023 оны 07 сарын 28-ний өдрийн хурлаар Цалин урамшууллын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталсан.
Мөн 2023.12.09-ны өдөр Компанийн цалин урамшууллын бодлогыг шинээр баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
НМТ-ны ISO 9001 стандарт нэвтрүүлэх хүрээнд цалин урамшуулал, ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх дүрэм журмыг шинэчлэн баталгаажуулсан. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023.05.01-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар Нэр дэвшүүлэх хорооны бүрэлдэхүүнийг шинээр томилж, 2023 оны 07 сарын 28-ний өдөр үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталсан ба хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023.05.01-ний өдрийн хурлаар ТУЗ-ийн дэргэд Эрсдлийн удирдлагын хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар шинээр байгуулсан. 2023 оны 12 сарын 09-ны компанийн Эрсдлийн удирдлагын бодлого, хорооны үйл ажиллагааны журмыг баталж, үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэлсэн.
2024 онд компанийн эрсдэл ба боломжийн үнэлгээг шинэчлэн хийж, хариу арга хэмжээг нэгтгэн төлөвлөсөн |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2019.06.05-ны өдөр батлагдсан Мэдээллийн үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд үйл ажиллагаанд мөрдөж байна. Мөн компанийн мэдээллийг өөрийн болон хөрөнгийн биржийн цахим хуудаст байрлуулж, төрийн захиргааны байгууллагад тогтомол хүргүүлж ажилладаг. Компанийн цахим хуудаст Компанийн дүрэм, Бодлогын баримт бичиг, журмууд болон бусад мэдээллийг нээлттэй байрлуулсан. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цахим хуудаст хувьцаа эзэмшигч нарт болон компанийн засаглалын мэдээллийн цэс байдаг бөгөөд Засаглалын баримт бичиг дүрэм журам, зааврыг тухай бүр оруулж байхаар журмалсан ба байнгын шинэчлэлттэй байлгадаг.
https://basaltwool.mn |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны Санхүүгийн тайланг СТОУС-ны дагуу гаргаж, “Нексиа глобал монголиа аудит” ХХК-иар баталгаажуулсан ба 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудит хийлгэхээр хамтран ажиллаж байна. 2024 оны хоёрдугаар улиралд БОНЗ-ын суурь үнэлгээний тайланг компани бие даан гаргаж, сайжруулах ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 07 сарын 28-ний өдөр ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталсан. Эрсдлийн удирдлагын хороо байгуулсантай холбогдуулан Аудитын хорооны чиг үүргийг өөрчилсөн |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2024.04.29-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд Хөндлөнгийн аудитор “Нексиа глобал монголиа аудит” ХХК-ийн төлөөлөгч, аудитор Бат-Оргилыг оролцуулсан |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023.07.28-ний өдрийн хурлаар ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо, эрсдлийн удирдлагын хороодын үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталсанаар одоогийн ажиллаж буй дотоод хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 05 сарын 01-ний өдөр ТУЗ-ийн дэргэд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Эрсдлийн удирдлагын хороо шинээр байгуулсан. 2023.12.09-ны өдөр Эрсдлийн удирдлагын бодлогын баримт бичиг, хорооны үйл ажиллагааны журмыг баталж, үйл ажиллагаан хэрэгжүүлж эхэлсэн. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 05 сарын 01-ний өдөр ТУЗ-ийн дэргэд Эрсдэлийн удирдлагын хороог 5 гишүүнтэйгээр байгуулж хорооны даргаар хараат бус гишүүн Ч.Зоригтбаатар ажиллаж байна.
ТУЗ-ийн дэргэдэх эрсдлийн удирдлагын хороо нь Компанийн эрсдэл ба боломжийн үнэлгээг шинэчлэн хийж, эрсдэлийг бууруулах, арилгах хариу арга хэмжээний төвөвлөгөө боловсруулахад зөвлөмж гаргаж ажилласан. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Ажлын байрны эрсдлийн үнэлгээ зэргийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрсдлийг бууруулах, удирдах үйл ажиллагааг байнга хэрэгжүүлж байна. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2024 оны 09 сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор комплайнсын хяналтын ажилтнаар Ц.Байгалмааг томилж, комплайнсын хяналтын хөтөлбөр төлөвлөгөөг нэгдүгээр улирлын ТУЗ-ийн хурлаар хэлэлүүлэхээр ажиллаж байна.
Мөн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга компанийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн болон бусад шаардлагуудын нийцлийг тодорхойлох, үнэлэх журам боловсруулж 2024 оны 10 сард эхний үнэлгээг хийж дүгнэлт гаргасан. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 04 сарын 17-ны өдрийн ХЭХурлаас ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг баталсан ба ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар гишүүдийн ажлын гүйцэтгэлийг Нэр дэвшүүлэх хороо үнэлж жилийн урамшууллыг хамгийн сайн ажиллаж буй 2 гишүүнд олгохоор тусгасан |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2024 онд Гүйцэтгэх захирлын тушаалаар Цалин хөлсний журам, ур чадварын үнэлгээний журам баталж, ажлын бүтээмж гүйцэтгэлтэй уялдуулсан урамшууллын систем нэвтрүүлсэн бөгөөд ажилтнуудын дундаж цалин 2,5 сая-4 сая төгрөг байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн улирал бүрийн үйл ажиллагааны тайланд Гүйцэтгэх захирлын цалин урамшууллын тухай өөрийнх нь зөвшөөрлийг авч тусгадаг. ТУЗ-ийн гишүүд ХЭХ-аас нээлттэй баталсан цалин хөлс буюу сард 1 сая төгрөгийн цалин авдаг болно. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 12 сарын 09-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор “Оролцогч талуудтай харилцах хамтран ажиллах бодлого” баталсан ба Гүйцэтгэх захирлын тушаалаар Гэрээт гүйцэтгэгч ханган нийлүүлэгчдийн менежментийн журам баталж үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны улирал бүрийн тайланд тухайн улиралд хийгдсэн онцлог үйл явдал, тэдгээрийн оролцогч талууд болон харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйг мэдээлдэг. Мөн оролцогч талуудад БОНЗ-ын тогтвортой байдлын шаардлагыг тавьж, хэрэгжүүлж эхэлсэн. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудас болон сошиал орчинд мэдээллийг нээлттэй, үр дүнтэйгээр дамжуулж, хэрэглэгч, хамтрагч нараас ирсэн санал хүсэлтэд тухай бүр хариу өгч ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2022 оны 06 сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчилэн баталсан. Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагааны баримтжуулсан мэдээлэл бүрэн сайжирсан. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 07 сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар“Компанийн бизнесийн ёс зүйн дүрэм” -ийг шинэчлэн баталсан ба үйл ажиллагаанд дагаж мөрдөж байна.
Бизнесийн ёс зүйн дүрэм үндсэн агуулгаар
Хүний эрхийг дээдлэх ёс зүй, Шударга бизнесийн ёс зүйн дүрэм, Хөрөнгө хамгаалах ёс зүйн дүрэм, |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Шүгэл үлээх ёс зүй, хамгаалалтыг бүрэн зохицуулсан болно. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 07 сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар“Компанийн бизнесийн ёс зүйн дүрэм” -ийг шинэчлэн баталсан ба үйл ажиллагаанд дагаж мөрдөж байна.
Бизнесийн ёс зүйн дүрэм үндсэн агуулгаар
Хүний эрхийг дээдлэх ёс зүй, Шударга бизнесийн ёс зүйн дүрэм, Хөрөнгө хамгаалах ёс зүйн дүрэм, |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудас болон хөрөнгийн биржийн цахим хуудаст компанийн санхүүгийн болон санхүүгийн бус тайлагнал, удирдлагын шийдвэрийг тухай бүр тогтмол мэдээлдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулагчтай харилцах хөтөлбөр, мэдээлэл солилцох, судалгаа, танилцуулга бэлтгүүлэхээр СММ ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Компанийн цахим хуудаст хөрөнгө оруулагч, олон нийтэд зориулсан мэдээллийг байнга шинэчилж ажилладаг |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2024 онд ХЭХурлыг танхимаар зохион байгуулж, хуралд идэвхитэй, оролцоотой оролцохыг уриалан ажиллаж байна. ХЭ-ийн цахим бүртгэл, санал хураалтад “Эм Си консалтинг” ХХК-ийн хөгжүүлсэн hural.basaltwool.mn цахим хуудас ашиглаж хувьцаа эзэмшигчдийн цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй хуралд оролцох боломжийг бүрдүүлсэн. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах дүрэм журмыг баримтлан нийтэд мэдээлж, хурлын материалыг хэвлэн нийтэд мэдээлсэн. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдээс санал хүсэлтээ гаргах эрхийг нээлттэй мэдээлж, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, санхүүгийн албанаас хүсэлт гаргасан тухай бүр мэдээллийг танилцуулдаг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2023 оны 12 сарын 09-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар Сонирхлын зөрчилтэй хэлцэл шийдвэрлэх журам шинэчлэн баталсан ба үйл ажиллагаанд дагаж мөрдөж байна. Мөн сонирхлын зөрчилтэй хэлцэлийн мэдээллийг Хөрөнгийн биржийн цахим хуудас, үйл ажиллагааны тайланд тусган мэдээлж байна.
https://basaltwool.mn/ |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|