|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд тусгасан. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, томилох асуудлыг ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон “Залгамж халааны бодлого”-оор зохицуулдаг. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд тусгаж ажилладаг. 2025 оны жилийн үйл ажиллагааны тайланг цахим хуудаст байршуулсан болно. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрмээр ТУЗ болон түүний дэргэдэх хороодын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг зохицуулдаг.
“МИК Холдинг” ХК нь үйл ажиллагааны явцад шийдвэр гаргалтын бүхий л шатанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг суулгаж, бүх төрлийн жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтаас ангид байх, оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэсэн, хамтын ажиллагааг дэмжсэн, тэгш хүртээмжтэй харилцааг эрхэмлэх зарчмыг хэрэгжүүлнэ. Энэхүү зарчмыг ТУЗ-ийн 2024 оны 24/04 дугаартай тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн бодлого”-д тусгасан. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-с баталсан “ТУЗ-ийн гишүүдэд танилцуулга хийх журам”-д заасан агуулга, хэлбэрийн дагуу шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд гарын авлагыг бэлтгэн хүргүүлж, чиглүүлэх сургалтыг хийдэг.
Мөн ТУЗ-с жил бүр ТУЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд сургалт, семинарын агуулгыг хамруулан баталдаг бөгөөд сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг ТУЗ-ийн тайланд тусгадаг. ТУЗ-ийн үйл ажиллагааны төлөвлгөөг 2026 оны төлөвлөгөөг баталсан. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нарийн бичгийн даргын чиг үүргийг ТУЗ-ийн ажлын алба хариуцан хэрэгжүүлдэг бөгөөд тус алба нь 1 ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 1 хуульчааас бүрддэг. Мөн албаны ажилчдыг компанийн дотоод журмын дагуу сонгон шалгаруулж, ТУЗ-ийн даргын санал болгосноор ТУЗ-с томилох шийдвэрийг гаргадаг. Ажлын албаны ажилчдын шууд удирдлага нь ТУЗ-ийн дарга бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, харилцааг ТУЗ-ий ажлын албаны журмаар зохицуулдаг.
-ТУЗ-ийн ажлын албаны тайланг 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хавсралтаар хүргүүлэв |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“МИК Холдинг” ХК-ийн дүрэмд зааснаар компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй байх ба 3 нь хараат бус байхаар зохицуулсан. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрэм”-ээр Санхүү, аудитын хорооны бүрэлдэхүүн, чиг үүрэг болон үйл ажиллагааг зохицуулдаг.
ТУЗ-ийн дэргэдэх хороодын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хавсралтаар ТУЗ-ийн дэргэдэх хороодын тайланг хүргүүлэв. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрэм”-д Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хорооны бүрэлдэхүүн, чиг үүрэг болон үйл ажиллагааг зохицуулдаг. Тус хорооны бүрэлдэхүүнд дийлэнх олонх нь хараат бус гишүүн байдаг.
Мөн ТУЗ-ийн гишүүдийн цалинг тооцон олгох аргачлалтай бөгөөд ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг компанийн жилийн үйл ажиллагааны тайланд тусгадаг. 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хавсралтаар хүргүүлэв. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс “Залгамж халааны бодлого”-ыг баталсан бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо нь уг бодлогын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрмээр зохицуулдаг. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Мэдээллийн ил тод байдлын бодлого”-г баталсан. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудасны “Хувьцаа эзэмшигчид” гэсэн хэсэгт засаглалын баримт бичгүүдийг файлаар оруулсан. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайлангийн Эрсдэлийн удирдлагын тогтолцоо хэсгээс үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй эрсдэлийн удирдлага, тэдгээрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой.
• Жилийн үйл ажиллагааны тайлан
• БОНЗ-ийн 2025 тайлан |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрмээр зохицуулдаг. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн санхүүгийн хөндлөнгийн аудитын компани нь тогтмол Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг. 2026.04.29-ний ээлжит хуралд Хөндлөнгийн аудиторын компанийн төлөөлөл ирж 2025 оны Санхүүгийн тайлангийн талаар аудитын дүгнэлтийг танилцуулсан. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд тусган олон нийтэд мэдээлэн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Гүйцэтгэх захирлын дэргэд Эрсдэлийн удирдлагын газар үйл ажиллагаа явуулж байна.
Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) засаглалыг сайжруулах зөвлөмж, Компанийн засаглалын кодекст үндэслэн 2021 онд компанийн Эрсдэлийн удирдлагын бодлогыг ТУЗ-өөс шинэчлэл, 2022 онд Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн баримтлалыг ТУЗ-өөс тус тус баталсан. Дээрх баримт бичгийн хүрээн Гүйцэтгэх захирлын тушаалаар бусад холбогдох журмуудыг баталсан.
Эрсдэлийн удирдлагын тайланг ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган ажиллаж байна. Мөн жилийн үйл ажиллагааны тайланд Эрсдэлийн үйл ажиллагааны тайланг тусгасан.
• Эрсдэлийн удирдлагын бодлого
• ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрэм
• Групп компанийн бүтэц |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд Эрсдэлийн удирдлагын хороо 4 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жилийн үйл ажиллагааны тайланд тус мэдээллийг тусгаж компанийн сайтад нийтлэн ажиллаж байна.
• ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрэм |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2022 оноос хойш Байгаль орчин, нийгэм засаглалын тайланг гарган Материаллаг байдлын үнэлгээ хийж ажиллаж Мөн компанийн сайтад Тогтвортой хөгжил булан нээж мэдээллийг тогтмол хүргэж байна.
ТУЗ-ийн дэргэд байнгыг үйл ажиллагаатай “Тогтвортой хөгжлийн хороо”-г шинээр байгууллаа.
• БОНЗ-ын тайлан 2025
• Материаллаг байдлын үнэлгээ
• Хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан
• Тогтвортой хөгжил булан |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Гүйцэтгэх захирлын дэргэд Комплаенсийн газар үйл ажиллагаа явуулж байна. Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 онд Комлаенсийн бодлогыг баталж байсан бөгөөд Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) засаглалыг сайжруулах зөвлөмж, Компанийн засаглалын кодекст үндэслэн сайжруулалт хийн дахин тус бодлогын баталсан.
Комплаенсийн үйл ажиллагааны тайланг хагас жил тутам ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган ажиллаж байна.
Мөн жилийн үйл ажиллагааны тайланд Комлаенсийн үйл ажиллагааны тайланг тусгасан.
• Комплаенсийн бодлого
• Комплаенсийн үйл ажиллагааны тайлан
• ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүрэм
• Групп компанийн бүтэц |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“МИК Холдинг” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийн цалингийн төсөв баталсан. 2027 оны ээлжит хурал хүртэлх цалингийн зардлыг төсөв |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Гүйцэтгэх захирлын тушаалаар 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Цалин, хөлсний журмыг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Уг журмаар компанийн ажилтнуудын цалин, хөлсийг холдогдох хууль, журмын дагуу тооцон олгох, ажлын байрны түвшин тогтоох, түүнд тохирсон цалин, хөлс олгох харилцааг зохицуулж байна. Мөн Гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх журмыг баталсан. Уг журмаар ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх зохицуулалтууд туссан. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны жилийн үйл ажиллагааны тайланд тусгасан.
Гүйцэтгэх захирлын тушаалаар 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Цалин, хөлсний журам”-ыг шинэчлэн батлан мөрдөн ажиллаж байна. Уг журмаар компанийн ажилтнуудын цалин, хөлсийг холдогдох хууль, журмын дагуу тооцон олгох, ажлын байрны түвшин тогтоох, түүнд тохирсон цалин, хөлс олгох харилцааг зохицуулж байна. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь оролцогч талуудын эрх ашгийг ханган ажиллах тал дээр анхааран ажиллаж байна. ТУЗ-өөс батлагдсан Ёс зүйн дүрэмд энэ талаар тусгасан. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Мэдээллийн ил тод байдлын бодлого
2025 оны жилийн үйл ажиллагааны тайлан |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Оролцогч талуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох болон харилцааг өргөжүүлэх зорилгоор компанийн цахим хуудсыг үр ашигтайгаар ашиглаж байна. Мөн компанийн вэб сайтыг тогтмол хөтөлж, шинэчлэн ажиллуулснаар хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангаж байна. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Ёс зүйн дүрэм” болон “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгасан. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Ёс зүйн дүрэм” болон “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгасан. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс баталсан “Ёс зүйн дүрэм”-д заасны дагуу Эрх бүхий албан тушаалтны ёс зүйн зөрчлийг ТУЗ-ийн дэргэдэх холбогдох хороогоор хэлэлцэхээр зохицуулсан. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс баталсан “Ёс зүйн дүрэм”-д “Авилга, хээл хахуулаас ангид байх зарчим”-ыг тусгайлан тусгасан. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс баталсан “Мэдээллийн ил тод байдлын бодлого”-ыг ханган ажиллаж, оролцогч талуудад хүргэх хугацаат болон тухай бүр мэдээлэх мэдээллүүдийг Монголын хөрөнгийн бирж болон компанийн веб хуудсаар дамжуулан мэдээлдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн веб хуудас-т хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан булан ажиллуулж санал хүсэлт хүлээн авдаг. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасан шаардлагын дагуу жил бүр зохион байгуулдаг. Хурлын материалуудыг хувьцаа эзэмшигчид үйлчлүүлж буй үнэт цаасны компаниудаар дамжуулан хэвлэмэл болон цахим хэлбэрээр жил бүр хүргүүлдэг. Мөн компанийн байранд ирж санал өгөх боломжийг бүрдүүлэн, шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасан шаардлагын дагуу жил бүр зохион байгуулдаг. Хурлын материалуудыг хувьцаа эзэмшигчид үйлчлүүлж буй үнэт цаасны компаниудаар дамжуулан хэвлэмэл болон цахим хэлбэрээр жил бүр хүргүүлдэг. Мөн компанийн байранд ирж санал өгөх боломжийг бүрдүүлэн, шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс “Нэгдмэл сонирхолтой этгээдийн болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаарх баримтлах бодлогын баримтлал”-ыг баталсан.
Компанийн сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн мэдээллийн компанийн хагас жилийн, жилийн үйл ажиллагааны тайланд тусган мөн болон Монголыг хөрөнгийн биржийн ийн цахим хуудаст байршуулан хувьцаа эзэмшигч болон олон нийтэд мэдээлдэг |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|