|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан” Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-д зааснаар ТУЗ-ийн дарга, гишүүд, НБД-ын чиг үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгасан байдаг. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн залгамж халааны бодлогын баримт бичиг баталсан. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Бирж нь төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани тул Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон ТУЗ-ийн гишүүн сонгохтой холбоотой харилцааг зохицуулсан засгийн газрын журмын хүрээнд ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, нээлттэй сонгон шалгаруулж тэдгээрийн хувийн мэдээлэл болон ТУЗ-ийн ирц зэргийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд танилцуулдаг. Мөн “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн цахим хуудсанд ТУЗ-ийн гишүүд болон тэдгээрийн ирцийн мэдээлэл, гаргасан шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар тогтмол мэдээлдэг. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм болон ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, хороодын журамд тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн болон хараат бус гишүүнд тавигдах шаардлага зэрэг асуудлууд тусгагдсан байдаг. Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” нээлттэй хувьцаат компанийн дүрмийн 05 дугаар бүлэгт нарийвчлан зааж өгсөн. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийг анх томилогдоход компанийн үйл ажиллагаа болон ТУЗ-ийн үйл ажиллагаатай танилцуулах сургалт хийдэг. Энэ талаар ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 4.15 "ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвар, мэдлэг олгох сургалтад тогтмол хамруулна" гэж тусгаж батлуулсан болно. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг ТУЗ-ийн дарга томилдог бөгөөд түүний шууд удирдлага дор чиг үүргээ хэрэгжүүлдэг бөгөөд ТУЗ-ийн ажлын албаны чиг үүргийг бүрэн хариуцан хэрэгжүүлдэг. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7.1-д “Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна” гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн ердийн 5, хараат бус 4 гишүүнийг сонгосон. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм болон ТУЗ-ийн ажиллах журмаар Аудитын хорооны үйл ажиллагааг зохицуулдаг ба Аудитын хорооны дарга нь хараат бус гишүүн байдаг. Мөн Аудитын хорооны хуралд Гүйцэтгэх захирал болон бусад захирлууд Аудитын хорооны хүсэлтээр оролцдог. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2024.12.19-ний өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтаар Цалин урамшууллын хорооны үйл ажиллагааны журам батлагдсан. Хорооны дарга хараат бус гишүүн байгаа. Мөн ТУЗ-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар цалин, урамшууллын бодлогыг баталсан. Цалин урамшууллын хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр оролцдог. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2023 оны 11 сарын 16 өдрийн 42 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн залгамж халааны бодлогын баримт бичгийг дагаж мөрддөг. Сангийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 140 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн хараат бус гишүүн байдаг. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн дүрмээр ТУЗ нь дэргэдээ Аудит, Цалин урамшуулал, Нэр дэвшүүлэх, Эрсдэлийн удирдлага гэсэн 4 хороотой ажиллаж байна. ISO 27001-2022 зааснаар мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын журам баталсан. Хороодын үйл ажиллагааг Компанийн дүрмээр зохицуулахаас гадна ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаас тус бүрд нь нарийвчлан зохицуулдаг. Мөн хорооны гишүүдийн 2/3 нь хараат бус гишүүн байхаар зохицуулж, хэрэгжүүлж ажиллаж байна. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 261 тоот тогтоолын хавсралтад зааснаар “МХБ”ТӨХК-ийн мэдээллийн технологийн цогц журамд заасны дагуу мэдээллийн ил тод байдал болон, тайлагнал, түүнд тавих хяналт зэргийг зохицуулсан байдаг. Мөн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд тодорхой зохицуулж өгсөн. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн албан ёсны цахим хуудас болох www.mse.mn хаягаар хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад зориулан ТУЗ-ийн мэдээлэл, компанийн санхүү, үйл ажиллагаа, болон засаглалтай холбоотой мэдээ, /Санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан, засаглалын тайлан, дүрэм журам болон үйл ажиллагаатай холбоотой онцлох мэдээд мэдээллүүдийг тогтмол шинэчлэн олон нийтэд тухай бүр хүргэдэг. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монголын хөрөнгийн бирж нь үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлангаа жил бүр сайжруулан ажилладаг. Бид компанийн үндсэн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөнд нөлөөлөхүйц үйл явдлуудыг ойлгомжтой байдлаар хураангуйлан оруулдаг хөндлөнгийн аудитын дүгнэлт, тодруулгыг бүрэн эхээр нь хавсарган нийтэлдэг. Санхүүгийн бус тайлангийн хувьд компанийн үйл ажиллагааны үр дүн, байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглал, ТУЗ-ийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, тогтвортой хөгжил зэрэг агуулгаар мэдээлэл бэлтгэн оруулдаг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм болон ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд Аудитын хороо нь хөндлөнгийн аудитын компанийг сонгох болон түүний ажлын даалгавар, тайлан, ТУЗ-д танилцуулж шийдвэрлэдэг. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөндлөнгийн аудитын гаргасан дүгнэлтийг тодруулгын хамт эх хувиар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн удирдлагуудад танилцуулдаг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Дотоод аудитын бүтэц, чиг үүргийг талаар компанийн дүрэмд тусгагдсан байдаг бөгөөд компанийн цахим хуудаст Дотоод аудитын бүтэц болон гишүүдийн мэдээлэл байршдаг. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын Гуравдугаар хавсралтаар “Эрсдэлийн удирдлагын бодлого” баталсан. ТУЗ-ийн дэргэдэх эрсдэлийн удирдлагын хороо нь тус бодлогын дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлж ТУЗ-д танилцуулж ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04 дүгээр сарын 05 дугаар тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус дүрэмд зааснаар ТУЗ дэргэдээ эрсдэлийн удирдлагын хороотой байхаар зохицуулсан бөгөөд ТУЗ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар эрсдэлийн удирдлагын хорооны гишүүдийг томилсон. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний тогтоолоор баталсан баримт бичигт мэргэжилтэн энэ талаар мэдээлэл боловсруулан Гүйцэтгэх удирдлагаар дамжуулан ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн хороонд тайлагнаж ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрмийн 5.38-т зааснаар эрсдэл /комплайнс/-ийн удирдлагын хороо нь комплайнсыг давхар хариуцан ажиллаж байгаа. Түүнчлэн комплайнсын ажилтантай бөгөөд хороо нь ТУЗ-д энэ талаар тайлагнаж ажилладаг. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай” тогтоолоор баталсан. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цалин урамшууллын бодлого болон цалин урамшууллын хорооны дүрэмд ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур, ажил үүргийн бүрдэл хэсэг зэргийг тусгасан байдаг. Түүнчлэн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг 2023 онд батлан хэрэгжүүлж ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Бирж нь 66% төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани бөгөөд Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл буюу гэрээний биелэлтийг Төрийн өмчийн хорооны 2010 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг тэнцвэржүүлэх үнэлгээний аргаар дүгнэх, урамшуулал олгох журамд заасны дагуу төрийн өмчийн хороо батлагдсан аргачлалын дагуу шалгаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар танилцуулдаг. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөрөнгө оруулагчтай харьцах хөтөлбөрийг ТУЗ-ийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 42 тоот тогтоолоор баталсан. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Монголын хөрөнгийн биржийн жилийн үйл ажиллагааны тайланд Компанийн баримталсан үндсэн стратеги, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан бодлого, тайлант хугацаанд баримталсан бодлого, анхаарсан асуудал гаргасан шийдвэрийн тухай тайлагнадаг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“МХБ” ийн ТУЗ-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоот тогтоолын хавсралтаар “Үнэт цаас гаргагчаас, олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-д заасны дагуу талуудад тухай бүр цаг алдалгүй мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна МХБ-ийн албан ёсны цахим хуудас, сошиал хуудас нь оролцогч талуудад тогтмол, цаг алдалгүй мэдээлэл хүргэж ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх Хөдөлмөрийн дотоод журмаар нарийвчлан зохицуулсан. Харин ажилтнуудын нийгмийн асуудал болон мэргэжил дээшлүүлэх талаар компанийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг болон дотоод журмаар зохицуулсан. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэмд үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлж өгсөн. Харин Компанийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дүрэм”-ээр компанийн нийт ажилчдын ёс зүйн асуудлыг зохицуулж, хяналт тавьж ажилладаг ба дээрх журмууд нь компанийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын Тавдугаар хавсралтаар “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн шүгэл үлээх журмаар зохицуулдаг. Биржийн “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шалгах журам”-аар ёс зүйн хороо, түүний бүтэц бүрэлдэхүүн, чиг үүрэг зэргийг зохицуулж өгсөн ба Хөдөлмөрийн дотоод журмаар “шүгэл үлээгчийн талаар нарийвчлан зохицуулсан байдаг. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар “Сонирхлын зөрчлийн зохицуулах журам” баталсан. ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөр”-ийг Хоёрдугаар хавсралтаар баталсан. Түүнчлэн “Ажилтны ёс дүрэм”-ийг Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын байгууллагаас санал авч энэ талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн албан ёсны цахим хуудас болох www.mse.mn-ээр дамжуулан компанийн ТУЗ-ийн тогтоол шийдвэр, үйл ажиллагаа, жилийн эцсийн санхүүгийн тайлан, компанийн үйл ажиллагааны талаар онцлох мэдээ, мэдээллийг олон нийтэд тухай бүр мэдээлдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2023 оны 11 сарын 16 өдрийн 42 дугаар тогтоолын Зургаадугаар хавсралтаар баталсан хөрөнгө оруулагчтай харилцах хөтөлбөрийг дагаж мөрдөж байна. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар тогтоолын Тавдугаар хавсралтаар “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-д зааснаар зохицуулдаг. Түүнчлэн бирж нь төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани бөгөөд компанийн 66% хувийн хувьцааг төр эзэмшдэг ба хувьцаа эзэмшигчдийн эрхийг Сангийн яам хэрэгжүүлдэг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Биржийн хяналтын зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахаар санал гомдлыг хүлээн авч холбогдох арга хэмжээг тухай бүр авдаг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар “Сонирхлын зөрчлийг зохицуулах журам”-ыг батлан хэрэгжилтийг олон нийтэд мэдээлэн ажиллаж байна. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|