|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулагдсан байдаг |
1 |
50 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ЗГ-ын 2016 оны 80 дугаар “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”, 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах журам" |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланд дэлгэрэнгүй тусгасан байна. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоолоор “Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам”, 2024 оны 26 дугаар тогтоолоор “Хороодын ажиллах журам”-ыг тус тус баталж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийн мэдлэг, хандлага, шийдвэр гаргах чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүтээн байгуулалт: ТУЗ-ийн манлайлал-Хараат бус хяналт-Ил тод байдал сургалт”-ыг 2025.06.13-ны өдөр зохион байгуулж, ТУЗ-ийн гишүүдийг хамруулсан. |
1 |
50 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь 2025 онд төлөөлөн удирдах зөвлөлийн 10 удаагийн 17 цаг 20 минут, түүний дэргэдэх хороодын нийт 12 удаагийн 18 цаг 05 минутын цахим болон танхим хурлыг зохион байгуулж ажилладаг. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэйгээс 3 нь хараат бус гишүүн байна. Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэн ажиллах нэгдлийн стратегийг баримтлан ажиллаж байна. |
1 |
50 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хороо нь “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Аудитын хорооны журам”-ын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажилладаг. АХ-ны даргаар хараат бус гишүүн байна. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2, 81.4 дэх заалтыг тус тус үндэслэн Цалин урамшууллын хорооны даргаар төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн П.Билгүүн сонгогдсон байна. |
1 |
50 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 26 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвшүүлэх хорооны журам”-ын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн байна. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий түр хороог 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 25/14 дугаар тогтоолоор байгуулж ажилласан. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн мэдээллийг тогтмол авч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Кодекст заасан бодлогын баримт бичиг, дүрэм, журам, зааврыг компанийн цахим хуудсанд бүрэн байршуулж, олон нийтэд мэдээлж ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны тайланд хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд тогтвортой ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх талаарх мэдээллийг тусган ажиллаж байна. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ нь үндсэн бүтцээрээ хөндлөнгийн аудиторгүй үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж, хөндлөнгийн аудитад хүргүүлсэн бөгөөд энэ талаар ХЭХ-д танилцуулж, холбогдох ажлууд хийгдэж, хуулийн хугацаанд хэрэгжилтийг тайлагнасан. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудасны мэдээ, мэдээлэл цэсийн, дотоод хяналт, шалгалт дэд цэсэд дотоод аудитын талаарх мэдээллийг байршуулан ажиллаж байна. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Нэгдлийн хэмжээнд эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичиг болон “Нэгдлийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх жишиг аргачлал”-ын дагуу үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ эрсдэлийн удирдлага хариуцсан хороогүй бөгөөд энэ чиглэлийн үүргийг Аудитын хороо хариуцан хяналт тавин үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс “Нэгдлийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх жишиг аргачлал” 1-4 асуумж бүхий компанийн үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх үзүүлэлтүүдийн хүрээнд төлөвлөгөө гарган, үр дүнг тогтмол гарган хүргүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хяналт тавин ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Шивээ-Овоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн төсөвтэй холбогдох шийдвэр нэмж гараагүй тул шинэчлэгдээгүй байна. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани цалин, урамшууллын хэмжээг тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримт бичигт тусгасан байдаг. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3-т заасан хугацаанд гүйцэтгэх удирдлагын тайланг гарган тогтмол хүргүүлдэг. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд тусган ажиллана. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөг 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж Гүйцэтгэх захирлаар батлуулан ажиллаж байна. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөдөлмөрийн гэрээ, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн ёс зүйн дүрэм, компанийн дүрэм, журмууд, Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. |
1 |
50 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хэрэгжүүлэн ажиллаж байна |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Ёс зүйн дүрэмд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил, улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх зохицуулалтуудыг тусган ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани өөрийн цахим хуудас, төрийн шилэн дансны цахим системд холбогдох мэдээ, мэдээллийг нээлттэй байршуулан ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудсыг 12 цэстэй. Цэсүүд, дэд цэсүүдэд хуваагдахаар зохион байгуулалт хийсэн. Цахим хуудас нь 12 цэсүүдтэй байна. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах хууль ёсны эрхийг хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг хангаж ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн үйл ажиллагааны чиглэл, өмчлөлийн бүтэцтэй холбоотой санал өгөх эрхийг ханган ажиллаж байна. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ын дагуу тус харилцааг зохицуулсан байдаг |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
67 |
|
|
Дундаж хувь |
|
93.26 |
|