|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсан. Тус журмын 2.2-т ТУЗ-ийн дарга, гишүүдийн, 2.4-т Нарийн бичгийн дарга, 2.3-т ТУЗ-ын хороодын чиг үүргийг, 4.1-т хариуцлагыг механизмыг нарийвчлан зохицуулж, журмыг дагаж мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм болон ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах, томилох асуудлыг тусгасан.
ТУЗ-ийн гишүүний залгамж халааны талаар баримтлах зарчим, гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ТУЗ-ын дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо хариуцсан зохион байгуулж байна. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийн талаарх мэдээллийг цахим хуудсандаа тогтмол байршуулж хэвшсэн. Хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд ТУЗ-ийн гишүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, ирц, тухайн жилд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, мэдээг тайлагнадаг.
Цахим орчинд ТУЗ-ийн гишүүдийн хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ, хуралдаанд оролцсон ирц гэх мэдээллүүдийг дэлгэрэнгүй тайлагнаагүй байна. |
1 |
50 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд ТУЗ болон хороодын бүтэц, бүрэлдэхүүн, гишүүдэд тавигдах шаардлага зэргийг тусгасан байдаг.
Тайлант хугацаанд ТУЗ-ын гишүүдийн 22.2% нь эмэгтэй гишүүд байгаагаас нэг эмэгтэй гишүүн нь хараат бус гишүүн байна. Мэдээллийг tavantolgoi.mn вэб сайтын Бидний тухай цэсийн Төлөөлөн удирдах зөвлөл хэсэгт байршуулсан. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулахад компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээжсэн байх шаардлага тавигддаг бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй иргэнийг ТУЗ-ийн гишүүнээр томилдоггүй. Компанийн өнөөгийн ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүд 100% компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээжсэн байна. |
1 |
50 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 2.4-т нарийн бичгийн даргын эрх, үүрэг хариуцлагыг заасан. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.1.2-т ТУЗ-ийн 9 гишүүний 1/3 нь буюу 3 гишүүн нь хараат бус гишүүн байхаар заасныг хэрэгжүүлэн ТУЗ-ын гишүүдийн 3/1 нь хараат бус гишүүний статусаар ажиллж байна. Мэдээллийг tavantolgoi.mn вэб сайтын Бидний тухай цэсний Төлөөлөн удирдах зөвлөл хэсэгт байршуулсан. Нотлох баримтыг хавсаргав. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хорооны үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд журамд заасны дагуу тус хорооны даргаар хараат бус гишүүн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, ТУЗ-ын дэргэдэх Цалин, урамшууллын хорооны үйл ажиллагааны журамд зааснаар тус хорооны даргаар хараат бус гишүүн ажилладаг. Хороо нь 2023 онд баталсан Цалин хөлсний журам, Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох, хариуцлага тооцох журмыг хэрэгжүүлж ажиллаж байна. 2025 онд ТУЗ-өөс орон тооны дээд хязгаар болон компанийн албан тушаалын ангилал, зэрэглэл болон албан тушаалын үндсэн цалингийн шаталсан тогтолцоог шинэчлэн баталсан. Нотлох баримтыг хавсаргав. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, ТУЗ-ын дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журамд зааснаар тус хорооны даргаар хараат бус гишүүн ажилладаг. Тус хороо нь залгамж халааны бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг. Нотлох баримтыг хавсаргав. |
1 |
50 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрмийн 8 дугаар зүйлд шаардлагатай үед түр хороо байгуулж болно гэж, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.3-т “байнгын 3 хороо /Аудит, Цалин урамшууллын хороо, Нэр двшүүлэх хороо/-г, шаардлагатай бол түр хороодыг байгуулна” гэж тус тус заасан. Компанийн дүрмийн 8.4, 8.5, 8.6-д байнгын хороодын ажлын чиг үүргийг зааж өгсөн. Тус хороод нь компанийн дүрэмд заасан чиглэлийн дагуу дүгнэлт гаргаж, ТУЗ-д танилцуулах үүрэгтэй ажиллаж байна. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн албан ёсны цахим хуудас www.tavantolgoi.mn, Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар дамжуулан санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан, Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, компанийн засаглалын тайлан зэрэг мэдээллийг тогтмол нийтэлж байна. Компани нь нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, хувьцааны 51%-ийг орон нутаг эзэмшдэг тул Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хүрээнд Нүүрсний ил уурхайн ашиглалтын үйл ажиллагааны тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Ус ашиглалтын тайлан зэргийг хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагуудад тайлагнан ажиллахын зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-ээр худалдан авах ажиллагааг нээлттэй зохион байгуулж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн арилжааны системээр дамжуулан нүүрсний борлуулалтыг нээлттэй зохион байгуулж, Шилэн дансны тухай хуулийн дагуу Шилэн дансыг тогтмол хөтлөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Компанийн албан ёсны цахим хуудас болох tavantolgoi.mn, Монголын хөрөнгийн биржийн mse.mn вэб сайтуудаар дамжуулан үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, компанийн засаглалын тайлан болон компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, мэдээ тайланг тогтвортойгоор цахим хуудсуудад байршуулан ажиллаж байна. |
1 |
50 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Мэдээллийг компанийн албан ёсны цахим хуудас болох tavantolgoi.mn вэб сайтын Ил тод байдал цэсний Үйл ажиллагааны тайлан хэсэгт санхүүгийн тайланг, Ил тод байдал цэсний Санхүүгийн тайлан хэсэгт тус тус байршуулсан. Нүүрсний ил уурхайн 2025 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Ус ашиглалтын тайлангуудыг холбогдох төрийн байгууллагуудад хуулийн хугацаанд тайлагнан ажиллаж байна. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Тус зохицуулалтыг ТУЗ-ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаар тогтоор баталсан “ТУЗ-ын дэргэдэх Аудитын хорооны үйл ажиллагааны журам”-ын 3.1.2.6, 3.2.4.3-3.2.4.7-д тус тус тусган хэрэгжүүлж байна. Нотлох баримтыг хавсаргав. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд 2024 оны санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн аудитын үр дүнг танилцуулж, мэдээлэл хүргэсэн. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Бүтцийн хувьд компанийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Дотоод хяналтын хэлтэстэй бөгөөд уг хэлтэс нь Гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/65 дугаар тушаалаар баталсан Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Компанийн албан ёсны tavantolgoi.mn цахим хуудаст Дотод хяналтын нэгж нь үйл ажиллагааны тайлангаа нийтэлдэг бөгөөд үйл ажиллагааны тайландаа дотоод хяналтын тогтолцооны ерөнхий мэдээллийн талаар тусгасан. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Дотоод хяналтын хэлтэс компанийн зорилго, зорилтуудыг хангахад гарч болох эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, улмаар хариу арга хэмжээ авах оновчтой хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус хэлтэс нь Гүйцэтгэх захирлын шийдвэрээр батлагдсан “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”-ыг баримтлан ажилладаг болно. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан ТУЗ-ын дэргэдэх Аудитын хорооны үйл ажиллагааны журмын 3.1.2.7-д Компанийн эрсдэлийг удирдах, бодлого, стратегийг тодорхойлох, тэдгээр нь шаардлага хангахуйц, үр дүнтэй эсэхэд хяналт тавих, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг Аудитын хороонд хариуцуулсан. Аудитын хороо нь 5 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хүрээнд жил бүр Нүүрсний ил уурхайн ашиглалтын үйл ажиллагааны тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Ус ашиглалтын тайлан зэргийг холбогдох төрийн байгууллагуудад тухай бүр хүргэж ажилладаг бөгөөд тус тайлангуудад эдгээр асуудлуудыг бүрэн тусгаж тайлагнадаг. Мөн эдгээр тайлангийн шаардлагатай мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайланд тусган tavantolgoi.mn вэб хуудасны Ил тод байдал цэсний Үйл ажиллагааны тайлан хэсэгт нээлтэй байршуулдаг болно. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажилладаг Захиргаа, удирдлагын газар, Дотоод хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсүүд нь комплайнсийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар тогтоолоор ТУЗ-ийн орон тооны дээд хязгаарыг 10 байхаар заасан бөгөөд Компанийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын дагуу ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал, давтамж зэргийг Цалин урамшууллын хорооны санал, зөвлөмж, дүгнэлтийг харгалзан Хувьцаа эзэмшигчдийн хурлаар нээлттэй хэлэлцэн баталдаг болно. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компан нь Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох, хариуцлага тооцох журам", "Цалин хөлсний журам", "Шагнал, урамшууллын журам", "Мэдлэг, ур чадравын түвшин тогтоох шалгалт авах журам"-уудыг мөрдөн ажилладаг. ТУЗ-ийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар тогтоолоор Компанийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг үндэслэн цалингийн хэмжээ тогтоосныг мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн хэмжээг тогтоосон. Гүйцэтгэх захирлын цалин, мөнгөн урамшууллын мэдээллийг санхүүгийн тайланд тусгаж Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнадаг болно. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь бүхий л оролцогч талуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах бодлогыг “Бид байгалийн эрдэс, баялгийг эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсээр баяжуулан бүтээлчээр ашиглаж, хувь нийлүүлэгчид болон бусад оролцогч талууддаа бодит үнэ цэнэ бий болгож, Улс болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтөд урт хугацаанд хувь нэмэр оруулж, ажил үүргээ зөв, шудалга, хариуцлагатай гүйцэтгэх нь компанийн үнэт зүйлс юм” гэж тодорхойлж, үйл ажиллагааны тайландаа оролцогч болон хамтран ажиллагч талуудын мэдээллийг тусган ажилладаг.
Компанийн 51% нь орон нутгийн өмч тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн үйлчлэлд хамаардаг. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
тайланд стратегийн ач холбогдол бүхий талуудтай хамтран ажилласан мэдээллийг тусгадаг. Үүнд орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, ажилтнуудын хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал болон байгаль орчны чиглэлийг түлхүү тусган ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн tavantolgoi.mn цахим хуудсыг оролцогч талуудтай харилцах, мэдээлэл солилцох зорилгоор ажиллуулж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн засаглалын мэдээлэл, худалдан авалт, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг шаардлагатай мэдээллийг нээлттэй байрлуулан ажилладаг болно. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ёс зүйн дүрэмд ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх асуудлыг тусгасан. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилгыг tavantolgoi.mn вэб сайтын Бидний тухай цэсийн Алсын хараа, эрхэм зорилго хэсэгт байршуулсан. Гүйцэтгэх захирлын 2023 оны А/78 тушаалаар “Ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Ёс зүйн хороонд ethic@tavantolgoi.mn цахим хаягаар компанийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын зөрчил болон бусад гомдол мэдээллийг нууцлалтайгаар илгээх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн “ажилтан нь цахимаар болон албан бичгээр гомдол мэдээллийг Ёс зүйн хороонд хүргүүлэх бөгөөд тухайн ажилтны нэр болон бусад мэдээллийг чанд нууцална” гэж Ёс зүйн дүрэмд заасан. Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/25 тушаалаар баталсан “Гэрээ болон санамж бичиг байгуулах журам”-д ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэл байгуулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалтыг тусгаж, мөрдөн ажиллаж байна. Орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьд Авлигын эсрэг хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахтай холбоотой холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, Гэрээ болон санамж бичиг байгуулах журамд тухайн харилцааг дэлгэрэнгүй тусгахын зэрэгцээ шийдвэр, үйл ажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, компанийн засаглалын мэдээлэл, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг өөрийн цахим хуудас болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим хуудсаар дамжуулан тогтмол олон нийтэд мэдээлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани хувьцааны мэдээлэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэрэг хөрөнгө оруулагчдад шаардлагатай үндсэн мэдээллийг өөрийн албан ёсны tavantolgoi.mn вэб сайт болон facebook.com/TavantolgoiJSC цахим хуудсаараа дамжуулан нийтэлж байна. Мөн компанийн Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг дахь Төлөөлөгчийн газруудаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг компанитай харилцах боломжоор ханган ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, мэдээлэл авах боломжоор бүрэн хангаж ажилладаг бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3-р баг, Тавантолгой ХК-ийн хурлын танхимд 94.72%-ийн ирцтэйгээр зохион байгуулж, санал өгөх, мэдээлэл авах, асуулт асуух боломжийг олгож, Хувьцаа эзэмшигдээс гарсан санал, санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3-р баг, Тавантолгой ХК-ийн хурлын танхимд 94.72%-ийн ирцтэйгээр зохион байгуулж, санал өгөх, мэдээлэл авах, зэрэг хуулиар хувьцаа эзэмшигчдэд олгосон эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр бүрэн хангаж ажилласан. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэмд зааснаар ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо нь сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавьж дүгнэлт гаргах ба Хувьцаа эзэмшигчдийн хурал уг хэлцлийг баталдаг. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
68 |
|
|
Дундаж хувь |
|
94.59 |
|