|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
"Багануур" ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 05-р сарын 07-ны өдрийн 14 тоот тогтоолоор "ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журам"-ыг баталж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Энэхүү журмаар ТУЗ-ын дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг, хариуцлагыг зохицуулж өгсөн. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
"Багануур" ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 05-р сарын 07-ны өдрийн 14 тоот тогтоолоор баталсан "ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журам", ТУЗ-ын 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 30 тоот тогтоолоор баталсан "Багануур" ХК-ийн Залгамж халааны бодлого"-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жилийн эцсийн тайлан, хөрөнгийн биржийн цахим хуудас болон компанийн цахим хуудсанд ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг байршуулдаг. ТУЗ болон түүний дэргэдэх хороод, ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын жилийн ажлын гүйцэтгэлийг ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланд тусгаж Хувьцаа эзэмшигчдийн хуралд тэнилцуулдаг. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэм, "ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журам"-д ТУЗ болон хороодын бүтэц, бүрэлдэхүүн, гишүүдэд тавигдах шаардлагыг тусгасан байдаг. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг компанийн үйл ажиллагаатай танилцуулах чиглүүлэх сургалт болон шаардлагатай тохиолдолд мэдлэг, ур чадвар, мэдээлэл олгох сургалтанд тогтмол хамруулдаг. ТУЗ-ийн гишүүд нарийн бичгийн даргад зориулсан сургалтын бодлогын баримт бичгийг боловсруулж ТУЗ-өөр хэлэцүүлэхээр хүргүүлсэн. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ын үйл ажиллагааны журмыг мөрдөн ажилладаг бөгөөд ТУЗ-ийн үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан хариуцлага хүлээж ажилладаг. Цаашид ТУЗ-ийн нарийн бичгийн даргын чиг үүрэг, хариуцлагын талаар ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд нарийвчлан заахаар төлөвлөн ажиллаж байна. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэмд зааснаар ТУЗ нь 13 гишүүнтэй байх бөгөөд үүний 1/3-ээс доошгүй нь хараат бус гишүүн байна гэж заасан. Компанийн ТУЗ нь 5 хараат бус гишүүнтэй. ТУЗ-ийн дарга нь ердийн гишүүн байдаг. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо нь 2019 онд баталсан "ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журам"-ыг баримтлан ажилладаг. Аудитын хорооны дарга нь ТУЗ-ийн дарга биш бөгөөд хараат бус гишүүн ажилладаг. Компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд аудитын хорооны хуралд оролцох тохиолдолд зөвхөн хорооны хүсэлтээр оролцдог. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх Цалин урамшууллын хороо нь 2019 онд баталсан "ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журам"-ыг баримтлан ажилладаг. Цалин урамшууллын хорооны дарга нь ТУЗ-ийн дарга биш бөгөөд хараат бус гишүүн ажилладаг. Компанийн гүйцэтгэх удирдлага цалин урамшууллын хорооны хуралд оролцох тохиолдолд зөвхөн хорооны хүсэлтээр оролцдог. Цалин урамшууллын бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж ТУЗ-өөр хэлэцүүлэхээр хүргүүлсэн. |
1.5 |
75 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн 2019 онд баталсан "ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журам"-ыг баримтлан ажилладаг. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга биш бөгөөд ердийн гишүүн ажилладаг. ТУЗ-ын 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 30 тоот тогтоолоор баталсан "Багануур" ХК-ийн Залгамж халааны бодлого"-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журмын 3.3-т заасны дагуу хорооны даргыг ТУЗ-өөс томилдог. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ нь дэргэдээ "Аудитын хороо", "Цалин урамшууллын хороо", "Нэр дэвшүүлэх хороо"-той. Эдгээр хороод нь үйл ажиллагааны журамтай бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий бүрэлдэхүүнтэй. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн мэдээллийн үйл ажиллагааны журам, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын дагуу мэдээллүүдийг тодорхойлж нийтэд ил тод болгох мэдээллийг хууль журмын дагуу компанийн албан ёсны цахим хуудас /www.baganuurmine.mn / болон хөрөнгийн биржийн цахим хуудсаар хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг нээлттэй тайлагнадаг. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн албан ёсны цахим хуудас /www.baganuurmine.mn /-аар дамжуулан засаглалын баримт бичиг, дүрэм журмыг олон нийтэд мэдээлдэг. Мөн компанийн мэдээллийн үйл ажиллагааны журам, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын дагуу мэдээллүүдийг тодорхойлж олон нийтэд ил тод болгох мэдээллийг хууль журмын дагуу цахим хуудсаар дамжуулан мэдээлдэг. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны тайланг жилээр, санхүүгийн тайланг улирал, жилээр олон нийтэд нээлттэй тайлагнадаг. Санхүүгийн бус тайлангийн хүрээнд жилийн үйл ажиллагааны тайланд эдийн засгийн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хүний нөөц, компанийн засаглал, нийгмийн хариуцлага, байгаль орчны хяналт, нөхөн сэргээлт, хамтын ажиллагаа /гадаад харилцаа, орон нутаг/, хөндлөнгийн аудитын дүгнэлтийн талаарх мэдээ мэдээллийг оруулдаг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Аудитын хорооны үйл ажиллагааны журмын 2.1.3-т Хөндлөнгийн аудитортой хамтран ажиллах тухай тусгасан бөгөөд журмын хэрэгжилтэнд ТУЗ хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөндлөнгийн аудитораар төрийн аудит ордог бөгөөд аудитын тайланг жил бүр хувьцаа эзэмшигчдийн хуралд Компанийн ерөнхий нягтлан бодогч танилцуулдаг. 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн хуралд "Мишээл Од Аудит" ХХК-ийн гүйцэтгэх захирал, аудитор Т.Одончимэг оролцож хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгсөн. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн бүтцэд тусгасны дагуу Дотоод хяналтын алба ажилладаг бөгөөд албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг ТУЗ-аас баталсан Дотоод хяналт шалгалтын албаны ажиллах журмаар зохицуулдаг. Дотоод аудитын талаарх мэдээ, тайланг жилийн үйл ажиллааны тайланд тусгаж компанийн цахим хуудсанд байршуулж ажилладаг. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Аудитын хорооны үйл ажиллагааны журмын 2.1.1-т Дотоод хяналт, эрсдлийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгасан бөгөөд журмын хэрэгжилтэнд ТУЗ хяналт тавьж ажилладаг. Эрдэнэс Монгол ХХК-ийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийг 24-р тогтоолоор батласан "Эрсдлийн удирдлагын бодлогын баримт бичиг" болон компанийн "Эрсдэлийн удирдлагын журам, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх аргачлал" зэргийг мөрдөж ажилладаг. ТУЗ-ийн 2025 оны 07 тоот тогтоолоор баталсан компанийн зохион байгуулалтын бүтцээр "Бизнес хөгжил, эрсдлийн удирдлагын хэлтэс"-ийг байгуулсан. Мөн гүйцэтгэх захирлын 2025 оны Б/124 тоот тушаалаар Эрсдэлийн удирдлагын мэргэжилтэнг томилсон. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ын дэргэдэх Аудитын хорооны хэрэгжүүлэх чиг үүрэгт эрсдлийн удирдлагын талаар хийж хэрэгжүүлэх ажлын талаар тусган ажилладаг. Мөн ТУЗ болон Удирдлагын багаас эрсдэлийг тухай бүр үнэлэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Цаашид ТУЗ-ын дэргэд эрсдлийн удирдлага хариуцсан хороотой байхыг зорьж ажиллана. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
* Компанийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан "Компанийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа, түүнийг төлөвлөх, зохион байгуулах журам"-ыг мөрдөж ажилладаг.
* 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч баталгаажилтын гэрчилгээг авч, 2023 оны 08-р сар ISO45001:2018 стандартын 2 дахь удаагийн магадлан аудитыг “Мон Сертф” ХХК-ийн аудитын баг хийж гүйцэтгэсэн.
* 2013 онд Төрийн өмчид компаниудын дотроос анх удаа Нийгмийн хариуцлагын стратегийг батлан хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд цаашид уг стратегийг сайжруулан үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
* Мөн ТУЗ болон Удирдлагын багаас эрсдэлийг тухай бүр үнэлэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Жилийн үйл ажиллагааны тайланд байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар тусгаж компанийн цахим хуудсанд байршуулдаг. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ын 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 30 тоот тогтоолоор баталсан "Багануур" ХК-ийн Комплайнсын хяналтын заавар, бүтэц"-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. ТУЗ-ийн 2025 оны 07 тоот тогтоолоор баталсан компанийн зохион байгуулалтын бүтцээр "Хууль эрхзүй, комплайнсын хэлтэс"-ийг байгуулсан. Компанийн 2025 оны Б/474 тоот тушаалаар комплайнсын ажилтаныг томилсон. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Багануур ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2022 оны 4-р сарын 27-ны өдрийн 04-р тогтоолоор олгогдсон эрхийн хүрээнд ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээ, олгох хэлбэр, давтамж, бусад зардлыг Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар баталдаг. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ажилтнуудын цалин хөлс, цалингийн нэмэгдлийг бодож олгох журам, Ажилтнуудын сарын ажлын үр дүнгээр шагнал цалин олгох журам, Жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журам, Ур чадварын нэмэгдэл олгох журмуудад ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг тусгасан. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Хэрэгжүүлнэ
|
ТУЗ-аас Гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлийг улирал бүр дүгнэн ажилладаг. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 184-р тогтоолоор "Төрийн өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам" мөрдөн ажиллаж байна. Цаашид жилийн үйл ажиллагааны тайланд тусгаж, цахим хуудсанд байршуулан ажиллана. |
1 |
50 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллахад байнга анхаардаг. Бусад оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах талаар бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан ТУЗ-аар хэлэлцүүлж батлуулахаар хүргүүлсэн. |
1 |
50 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны тайланд оролцогч талуудтай хэрхэн хамтран ажилласан талаар олон нийтэд тайлагнаж тухай бүр цахим хуудсандаа байршуулдаг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Байгууллагын бүтэц, үндсэн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудын талаарх мэдээллийг цахим хуудсаараа олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Оролцогч талуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр дүнтэйгээр ажиллуулдаг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-аас баталсан Эдийн засаг нийгмийн хөгжлийн сангийн журам, Аюулыг илрүүлэх, мэдээлэх, залруулах журам, Сургалтын журам болон бусад журмуудад заасны дагуу жил бүр чиглэл бүрээр төлөвлөгөө гарган ажилладаг. Компанийн цахим хуудсанд улирал бүр өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар байршуулдаг. Өргөдөл гомдол, санал, хүсэлт шийдвэрлэх журмыг мөрдөн ажилладаг. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн хэмжээнд Гүйцэтгэх захирлын 2021 оны 04-р сарын 28-ны өдрийн А/95 тоот тушаалаар батлагдсан "Ёс зүйн дүрэм"-ийг мөрдөн ажилладаг. Цаашид ТУЗ-ийн дарга, гишүүд ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлахаар зорин ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Ёс зүйн дүрмийн 5 дахь хэсэгт "Ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэх" талаар тусгасан байдаг. Цаашид шүгэл үлээгчийн тогтолцоотой болохыг зорин ажиллана. |
1.5 |
75 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Компанийн хэмжээнд Гүйцэтгэх захирлын 2021 оны А/95 тоот тушаалаар батлагдсан "Ёс зүйн дүрэм"-ийг мөрдөн ажилладаг. Цаашид Ёс зүйн дүрмийг сайжруулан шинэчлэн батлахаар ажиллаж байна. Уг дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих, /дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар тусгана. |
1.5 |
75 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн тухай мэдээ мэдээлэл, тайлангуудыг цахим хуудсандаа тухай бүр байршуулан хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талуудад мэдээлэл өгөн ажиллаж байна. Мөн Кодекст заасан мэдээллийг компанийн цахим хуудаст байршуулж, кодекст нийцүүлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Хэрэгжүүлнэ
|
Компани хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөрийн төслийг боловсруулан ТУЗ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна |
1 |
50 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь жил бүрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тогтоолыг мөрдөн ажилладаг. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг ханган ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны чиглэл, өмчлөлийн бүтэцтэй холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн санал өгөх эрхээ хэрэгжүүлэхэд нь анхаарч ажилладаг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрэмд заасны дагуу их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх үйл ажиллагааг Компанийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулж хэрэгжүүлж байна. 2025 онд сонирхолын зөрчилтэй хэлцэл хийгдээгүй байна. Цаашид сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн эсэх тайлбар, хийсэн бол хэлцлийн мэдээ, холбогдох шийдвэрийг улирал тутам хороонд хүргүүлж ажиллана |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
67.5 |
|
|
Дундаж хувь |
|
93.65 |
|