|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК-ийн “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам” болон “ТУЗ-ийн ажлын албаны журам”-д ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгасан. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь ТУЗ-өөс баталсан “ЭБАТ-уудын залгамж халааны бодлого”, “ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журам”-тай. Мөн шинээр томилогдсон гишүүдтэй “ТУЗ-ийн гишүүний санамж бичиг”, “Нууц хадгалах гэрээ”-г байгуулдаг. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд ТУЗ-ийн гишүүдийн ажлын туршлага, ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшил, хуралдаанд оролцсон ирц, цалин урамшуулал зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар тусгадаг бөгөөд компанийн цахим хуудсанд байршуулсан. |
1 |
50 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”, “ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журам”, “ТУЗ-ийн ажлын албаны журам”-уудад холбогдох мэдээллийг тусгасан байдаг. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход ТУЗ-ийн нарийн бичгийн дарга компанийн болон ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой чиглүүлэх танилцуулгыг хийдэг. Мөн жил бүрийн эхэнд ТУЗ-ийн сургалтын хэрэгцээг тодорхойлон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хамруулдаг. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг ТУЗ-өөс томилдог бөгөөд ТУЗ-ийн дарга шууд чиглүүлгээр ханган ажилладаг. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ажлын үр дүнгээ ТУЗ-ийн дарга болон ТУЗ-д тайлагнадаг. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь “Засаглалын бодлого” болон “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”-д энэ тухай тусгасан байдаг. Одоо ТУЗ-ийн 33.4% нь хараат бус гишүүд бөгөөд ТУЗ-ийн даргаар ердийн гишүүн харин ТУЗ-ийн дэргэдэх хороодын даргаар хараат бус гишүүд ажиллаж байна. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэл, аудитын хороо нь үйл ажиллагааны журамтай. Тус хороо нь улирал тутам хуралдан компанийн санхүүгийн тайлагнал, дотоод аудит, комплайнс, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин урамшууллын хороо нь үйл ажиллагааны журамтай. Тус хороо нь хагас жил тутам хуралдан компанийн цалин урамшууллын тогтолцоо, түүний үр дүнтэй байдал, цалин урамшууллын гүйцэтгэл, компанийн соёлын судалгааны үр дүнд хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Нэр дэвшүүлэх хороо нь үйл ажиллагааны журамтай. Тус хороо нь хагас жил тутам хуралдан компанийн удирдлагын багийн ажлын тайлантай танилцан дүгнэлт өгч, компанийн ТУЗ-ийн болон ТУЗ-ийн гишүүний өөрийн үнэлгээг хэлэлцэн хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг бүхий байнгын болон түр хороог байгуулж болох тухай “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”-д тусгасан байдаг. 2016 онд ТУЗ-ийн шийдвэрээр Аудитын хороог Эрсдэл, аудитын хороо болгон чиг үүргийн хүрээг нь илүү өргөн болгосон. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс “Олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг баталсан. Олон нийтэд хүргэх хугацаат болон тухай бүр мэдээлэх мэдээллийг МХБ болон компанийн цахим хуудас (info.gobi.mn)-аар дамжуулан тогтмол мэдээлдэг ба хэрэгжилтэд ТУЗ хяналт тавьдаг. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудсаар дамжуулан хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, олон нийтэд зориулан компанийн санхүү, үйл ажиллагаа болон засаглалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг тогтмол шинэчлэн хүргэдэг. 2024 оноос эхлэн давхар англи хэл дээр хүргэж байна. |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд санхүүгийн тоон үзүүлэлтийг хүн бүрт ойлгомжтой байлгах зорилгоор нэмэлт график, тайлбартай оруулж, хөндлөнгийн аудитын дүгнэлт, тодруулгыг бүрэн эхээр нь хавсарган оруулж санхүү, үйл ажиллагааны ил тод байдлыг хангадаг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэл, аудитын хорооны үйл ажиллагааны журамд хөндлөнгийн аудитортой харилцах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангах тухай тусгасан. Мөн холбогдох шаардлага, журмыг баталж хэрэгжилтийг ханган ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жил бүр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр хөндлөнгийн аудитын байгууллагаас төлөөллийг биечлэн оролцуулж, хувьцаа эзэмшигч нарыг хөндлөнгийн аудитораас асуулт асууж, мэдээлэл авах боломжоор ханган ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэл, аудитын хороо нь Дотоод аудитын үйл ажиллагаатай улирал бүр танилцан хяналтыг хэрэгжүүлдэг. Жилийн үйл ажиллагааны тайланд дотоод аудитын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг оруулдаг. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэл, аудитын хороо нь компанийн хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэн, хяналт тавьж ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс компанийн хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2016 онд Аудитын хорооны чиг үүрэг дээр эрсдэлийн удирдлагыг хариуцах чиг үүргийг нэмэн Эрсдэл, аудитын хороо болгосон. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Бид жилийн үйл ажиллагааны тайландаа Тогтвортой хөгжил гэсэн бүлгийн хүрээнд байгаль орчин, нийгэм, засаглалын үйл ажиллагаатай холбоотой тайланг дэлгэрэнгүй тусган оруулдаг. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэл, аудитын хороо нь компанийн хэмжээнд комплайнсын хяналтыг давхар хэрэгжүүлэн ажиллаж байна. 2024 онд Комплайнсын бодлогыг ТУЗ-өөс шинэчлэн баталсан. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг ХЭХ-аар ил тод хэлэлцэн баталдаг ба жилийн үйл ажиллагааны тайланд тусгадаг. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин, урамшууллын хороо нь 2024 онд компанийн Цалин урамшууллын бодлогыг шинэчлэн ТУЗ-өөр батлуулсан. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд Гүйцэтгэх захирал болон Менежмент багийн удирдлагуудын цалин урамшууллын бүтэц, зарчим ажлын үр дүнг дүгнэх үзүүлэлт зэрэг мэдээллийг тусгадаг. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь үйл ажиллагаандаа бүхий л оролцогч талуудын эрх ашгийг хангахыг зорьж Засаглалын бодлого болон Ёс зүйн коддоо тусгасан байдаг. Мөн ТУЗ-өөс “Оролцогч талуудын хамтын ажиллагааны удирдлагын төлөвлөгөө”-г 2023 онд баталсан. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд оролцогч талуудтай хамтын ажиллагааны талаарх мэдээллийг тусгадаг бөгөөд хувьцаа эзэмшигч, харилцагч болон олон нийт гэх мэт бүхий л оролцогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц агуулгаар тайлагнадаг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудсанд хувьцаа эзэмшигч болон олон нийтэд зориулсан компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг нийтэлдэг. Мөн оролцогч талуудаас санал хүсэлт хүлээн авах цэсээр санал хүсэлтийг нь тогтмол хүлээн авч эргэх холбоотой ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Оролцогч талуудын өргөдөл, санал гомдол хүлээн авах шийдвэрлэх журам”-д ажилтнуудаас ирсэн санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх талаар тусгасан байдаг. Мөн ажилтнуудаа сургаж хөгжүүлэх асуудлыг “Сургалт хөгжлийн журам”-аар зохицуулдаг. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс “Ёс зүйн код”-ыг баталсан бөгөөд компанийн цахим хуудсаараа дамжуулан нээлттэй мэдээлсэн. Тус “Ёс зүйн код”-д компанийн ёс зүйн зарчим болон ТУЗ-ийн гишүүд, удирдлагын баг, нийт ажилтнуудын баримтлах ёс зүйн хэм хэмжээг тодорхой тусгасан байдаг. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь 2022 оноос эхлэн компанийн хэмжээнд илэрсэн ёс зүйн зөрчлийг хүлээн авч, шийдвэрлэх, хяналтыг хэрэгжүүлэх зорилготой “Шүгэл үлээх удирдлагын тогтолцоо”-г хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн жилийн тайланд үр дүнг нь тусган тайлагнадаг. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь “Ёс зүйн код”-доо ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуулиас ангид хуулийн хүрээнд ажиллах тухай болон засгийн газар, улс төр, шашны харилцааны талаар баримтлах зарчмуудыг тусган оруулсан байдаг. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн цахим хуудасны “Хувьцаа эзэмшигчдэд” цэсээр дамжуулан компанийн санхүү болон үйл ажиллагаатай холбоотой тайлан, цаг үеийн мэдээлэл, бодлого журмуудыг нээлттэй мэдээлдэг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь 2023 онд “Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр”-ийг баталсан. Мөн компанийн цахим хуудсаараа дамжуулан ХЭ, хөрөнгө оруулагч нартаа компанийн тухай мэдээ мэдээллийг тухай бүр хүргэхээс гадна санал хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэдэг. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-өөс “Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам”-ыг баталсан. Тус журмаар ХЭ-ийн зүгээс хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хуралд оролцох, санал өгөх, хурал зохион байгуулахтай холбоотой бүхий л харилцааг зохицуулсан байдаг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хүндэтгэн, Компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь хангахад анхаарч, аливаа шийдвэрийг гаргахдаа засаглалын сайн зарчмыг баримтлан ажилладаг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Говь ХК нь 2023 онд “Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журам”-ыг баталсан ба Эрсдэл, аудитын хорооны хурлаар сонирхлын зөрчилтэй хэлцлийн гүйцэтгэлтэй танилцан, хяналт тавьдаг. Мөн жилийн үйл ажиллагааны тайланд тус мэдээллийг тусгаж, ХЭХ дээр тайлагнадаг. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
71 |
|
|
Дундаж хувь |
|
98.70 |
|