|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 06 сарын 15-ны 01 дүгээр тогтоолоор баталсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журамаар зохицуулдаг. |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны 01 дүгээр тогтоолоор баталсан ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны журамаар зохицуулдаг. |
1 |
50 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл, эзэмшлийн хувь хэмжээ, хуралдаанд оролцсон хувь хэмжээ, жилийн үйл ажиллагааны тайланд тусгаж ажиллаж байгаа. |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны 02 дугаар тогтоолоор ТУЗ-ийн дэргэдэх дэд хороодыг байгуулан ажилладаг. |
1 |
50 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүдийг шаардлагатай мэдээллээр ханган, компанийн засаглалын сургалтанд хамруулсан. |
1 |
50 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн үйл ажиллагааны болон нарийн бичгийн даргын ажиллах журмын дагуу хариуцлага хүлээдэг. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн дүрмээр ТУЗ нь 1/3-с дээш хараат бус гишүүнтэй байхаар зохицуулсан. Одоогоор ТУЗ 9 гишүүнтэй, үүний 3 нь хараат бус гишүүний үүрэг гүйцэтгэж байна. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Аудитын хорооны дарга нь хараат бус гишүүн. Аудитын хорооны үйл ажиллагааг ТУЗ-ийн үйл ажиллагааны болон Аудитын хорооны журмаар зохицуулдаг. |
1 |
50 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Цалин урамшууллын хорооны дарга нь ТУЗ-ийн дарга биш бөгөөд ердийн гишүүн. Цалин урамшууллын хорооны үйл ажиллагааг тухайлан зохицуулсан журамтай. Бодлогын баримт бичигтэй болсон. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга биш бөгөөд ердийн гишүүн. Нэр дэвшүүлэх хороо үйл ажиллагааны журамтай мөрдөж ажиллаж байна. Залгамж халааны бодлогын баримт бичигтэй болно. |
1 |
50 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ТУЗ нь байнгын болон түр хороо байх шаардлаггүй гэж үзэж байна. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь үйл ажиллагаа санхүүгийн тайланг улирал, хагас жил болон жилийн эцсийн тайлан, аудитлагдсан тайланг ХЭ, ТУЗ-д тухай бүр мэдээлж ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
|
1 |
50 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитаар хянуулан дүгнэлт гаргуулж ХЭ, ТУЗ-д тухай бүр тайлагнадаг. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хугацаанд нь илгээдэг. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Аудитын байгууллагын аудитлагдсан санхүүгийн тайланд дүгнэлт өгч ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөндлөнгийн аудитын аудитлагдсан тайлан дүгнэлтийг хэлэлцэж, шаардлагатай бол нэмэлт мэдээллүүдийг авч ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд зохих мэдээллийг тусгаж, өөрийн болон МХБ-ийн цахим хуудсаар дамжуулж мэдээллэж ажилладаг. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани нь дотооддоо ХАБ-ын эрслийн үнэлгээг тухай бүр хийж, тодорхой ажил зохиож ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ болон Гүйцэтгэх удирдлага нь тухай бүр эрсдлийг үнэлэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. |
1 |
50 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани дотооддоо өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлүүд болон эрсдлийн удирдлагын талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэг. Үйл ажиллагааны тайланд тусгаж ажиллана |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
|
1 |
50 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ХЭХ-аас Компанийн ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хэлэлцэж баталдаг. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөөнд ажлын байр, албан тушаалын нэршил, бүтэц зохион байгуулалт, ажиллах хүчний тоо, тэдгээрийн цалин урамшууллыг нэг бүрчлэн тогтоож, мөрдүүлж ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусгаж, Гүйцэтгэх удирдлагатай тусгайлан гэрээ байгуулж ажилладаг. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-с баталсан журмууд болон компанийн дотоод журмууд нь оролцогч талуудын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жилийн үйл ажиллагааны тайланд оролцогч талуудтай хамтран ажилласан мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй тайлагнаж ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Компанийн вэб сайтыг хөгжүүлж, мэдээ мэдээллийг тайлагнаж ажиллана. |
1 |
50 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ажилтнуудын санал хүсэлт өгөх, гомдлыг хүлээн дор бүр нь шийдвэрлэж ажилладаг бөгөөд компаний дотоод журмын дагуу нийгмийн асуудлыг шийдэж ажилладаг. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаг. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Холбогдох хууль журам дүрмийг баримтлан ажилладаг. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн ёс зүйн дүрэм болон компанийн дотоод журам бусад журмаар зохицуулдаг. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Хэсэгчилэн хэрэгжүүлсэн
|
Компани өөрийн цахим хуудсаар үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлийг хүргэж ажиллана. |
1 |
50 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн Е-mail ээр дамжуулан мэдээлэл хүргэж солилцож ажилладаг. Цаашид цахим хуудсыг хөгжүүлнэ. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Жил бүрийн тайлан аудитлагдсаны дараа ТУЗ, ХЭзэмшигчдэд тайлангаа тавьж мэдээллийг өгч ажилладаг. |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн үйл ажиллагааны чиглэл, дүрмийн өөрчлөлт, нэмж хувьцаа гаргах зэрэг өмчлөлийн бүтэцтэй холбоотой асуудлуудыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн тухай хуульд заасны дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тохиолдолд ТУЗ-р хэлэлцүүлэх сонирхлын зөрчилгүй болон хараат бус гишүүдийн саналаар баталгаажуулан ажилладаг. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
62 |
|
|
Дундаж хувь |
|
86.46 |
|