|
|
|
Хэрэгжилт |
Тайлбар |
Компанийн өөрийн үнэлгээ |
Хувь |
|
НЭГ. ТУЗ-ИЙН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НИЙТ |
|
|
12 |
25 |
| 1 |
ТУЗ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал
зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй
бүтэц байна
|
1.1. Компани нь ТУЗ-ийн үйл ажиллагааны
журмаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын чиг үүрэг,
хариуцлагыг нарийвчлан зохицуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дарга, гишүүн, нарийн бичгийн даргын эрх, үүрэг, хариуцлагыг “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”-ын Хоёр (ТУЗ, түүний чиг үүрэг, бүрэн эрх), Тав (гишүүний эрх, үүрэг), Долоо (даргын бүрэн эрх), Найм (нарийн бичгийн дарга) дугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан. Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг ТУЗ-ийн чиг үүргээс тодорхой заагласан. Журмыг ТУЗ-ийн 2026 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 12 тоот тогтоолоор баталсан (хувилбар02). |
2 |
100 |
| 2 |
1.2. Компани нь ТУЗ-ийн гишүүнийг сонгон
шалгаруулах, томилох асуудлыг тусгасан нэр дэвшүүлэх журам, залгамж
халааны бодлогын баримттай байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг “ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журам” болон “ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журам”-аар тус тус зохицуулсан. Эрх бүхий албан тушаалтны залгамж халааг “Залгамж халааны бодлого”-оор зохицуулж мөрдөж байна. |
2 |
100 |
| 3 |
1.3. ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын туршлага,
ажилласан хугацаа, хараат бус байдал, хувьцааны эзэмшлийн хувь
хэмжээ, хуралдаанд оролцсон ирц зэрэг мэдээллийг жилийн үйл
ажиллагааны тайланд дэлгэрэнгүйгээр тусгаж, цахим хуудсандаа
байршуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 онд ТУЗ нь 9 гишүүнтэй (3 буюу 33.3% нь хараат бус) ажиллаж, жилд нийт 8 удаа хуралдаж, гишүүд 100 хувийн ирцтэй оролцсон. Гишүүн бүрийн нэр, албан тушаал, ангилал, дэргэдэх хороон дахь үүрэг, ирцийг жилийн үйл ажиллагааны тайлан болон www.makhimpex.mn, Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд байршуулсан.
Бүрэлдэхүүн: Н.Цэнгүүн (ТУЗ-ийн дарга, ердийн); Б.Оргил, М.Лхачинбал, Т.Золбаяр (хараат бус); Х.Цэндбаяр, Б.Саруул, Ж.Баттөр, Б.Намуун, Б.Оргилболд (ердийн). |
2 |
100 |
| 4 |
1.4. Компани нь ТУЗ болон түүний дэргэдэх
хороодын бүтэц, бүрэлдэхүүний бодлогын баримттай байх ба уг баримт
бичигт гишүүний боловсрол, мэргэшил, ур чадвар, туршлагад тавигдах
шаардлага болон хүйсийн тэнцвэрт байдал зэргийг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ болон дэргэдэх хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.3, 2.4, 12 дугаар бүлэг, гишүүнд тавих боловсрол, мэргэшил, туршлагын шаардлагыг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журмын 3.3-т нарийвчлан тусгасан. Хүйсийн тэнцвэрийг ТУЗ-ийн ҮАЖ 2.4, сонгон шалгаруулах журмын 3.1.1.7-д (аль нэг хүйс 30-аас доошгүй хувь байхыг эрмэлзэх) тусгасан. 2025 онд 9 гишүүний 6 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй (33.3%) бөгөөд цаашид хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлого баримтлан ажиллана. |
2 |
100 |
| 5 |
1.5. ТУЗ-ийн гишүүнийг анх томилогдоход
чиглүүлэх сургалтыг зохион байгуулах ба ажил үүргээ гүйцэтгэхэд
шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох, тэдгээрийг
шинэчлэх сургалтад тогтмол хамруулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн гишүүд компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан. Шинээр томилогдсон гишүүний чиглүүлэх сургалт (induction)-ыг сонгон шалгаруулах журмын 5.3, Залгамж халааны бодлогын 5.2-т заасны дагуу 30 хоногийн дотор зохион байгуулна. Гишүүдийн мэдлэг дээшлүүлэх жилийн сургалтын төсөв, хөтөлбөрийг тухай бүр батлуулж ажиллахаар тусгасан. |
2 |
100 |
| 6 |
1.6. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн
үйл ажиллагааг зохистой явуулах асуудлаар ТУЗ-ийн даргаар дамжуулан
хариуцлага хүлээнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар И.Өлзийбаяр улиран ажиллаж байна. Нарийн бичгийн даргын чиг үүрэг, хариуцлагыг ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын Найм дугаар бүлэг, ТУЗ-н нарийн бичгийн даргын ажиллах журамд тодорхойлсон бөгөөд компанийн засаглалын бодлогыг хэрэгжүүлэх, хурлын бэлтгэл, тэмдэглэл хөтлөх, мэдээлэл солилцооны уялдааг хангах үүргийг гүйцэтгэнэ. |
2 |
100 |
|
ХОЁР. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ
ХОРООД, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ НИЙТ ОНОО |
|
|
10 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
2.1. ТУЗ-ийн дарга болоод ТУЗ-ийн гишүүдийн
олонх нь хараат бус гишүүн байхыг зорино. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
2025 оны байдлаар ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь (33.3%) хараат бус гишүүн бөгөөд хууль болон журамд заасан хараат бус гишүүний доод шаардлага (1/3)-ыг хангасан. ТУЗ-ийн даргаар шинээр томилогдсон Б.Барсболд нь одоогоор хараат бус гишүүн бус байгаа бөгөөд цаашид хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлж олонх болгох бодлогыг ТУЗ-ийн ҮАЖ 4.10-д тусгаж эрмэлзэн ажиллана.
Нотлох баримт: 1. ТУЗ-ийн үйл ажиллагааны журам; 2. Сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журам. |
2 |
100 |
| 2 |
2.2. ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо нь үйл
ажиллагааны журам аудитын бодлогын баримт бичигтэй байна. Аудитын
хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус байна. Аудитын хорооны хуралд
компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд гагцхүү тус хорооны
хүсэлтээр оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн удирдлагын чиг үүргийг аудитын хороонд хариуцуулан “Эрсдэлийн удирдлага, аудитын хорооны үйл ажиллагааны журам”-ыг баталж мөрдөж байна. Хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Т.Золбаяр (ТУЗ-ийн дарга бус) ажиллаж, гишүүдээр Б.Барсболд, Б.Оргилболд ажиллаж байна. Гүйцэтгэх удирдлага, ажилтнууд зөвхөн хорооны хүсэлтээр хуралд оролцоно (журмын 4.3.1). |
2 |
100 |
| 3 |
2.3. ТУЗ-ийн дэргэдэх цалин урамшууллын хороо
нь цалин, урамшууллын үйл ажиллагааны журам, цалин урамшууллын
бодлогын баримт бичигтэй байна. Цалин урамшууллын хорооны дарга нь
ТУЗ-ийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна. Цалин урамшууллын
хорооны хуралд гүйцэтгэх удирдлага гагцхүү хорооны хүсэлтээр
оролцоно. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Цалин, урамшууллын хорооны үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж мөрдөж байна. Хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн М.Лхачинбал (ТУЗ-ийн дарга бус), гишүүнээр Б.Намуун, Б.Саруул нар ажиллаж байна. Хорооны бүрэлдэхүүнийг журамд заасан 3 гишүүн байх, хараат бус гишүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх асуудлыг дараагийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэхээр төлөвлөж байна. Гүйцэтгэх удирдлага зөвхөн хорооны хүсэлтээр хуралд оролцоно. |
2 |
100 |
| 4 |
2.4. ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь
үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй
байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга бус, мөн хараат
бус гишүүн байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
“Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журам” болон “Залгамж халааны бодлого”-ыг баталж мөрдөж байна. Хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Оргил (ТУЗ-ийн дарга бус), гишүүдээр Х.Цэндбаяр, Б.Саруул, Ж.Баттөр ажиллаж байна. Журмын 2.1.1-д хорооны гишүүдийн 2/3-аас доошгүй нь хараат бус гишүүн байхаар тусгасан. |
2 |
100 |
| 5 |
2.5. ТУЗ нь өөрийн дэргэд бусад чиг үүрэг
бүхий байнгын болон түр хороог байгуулж болно. ТУЗ-ийн дэргэдэх
хороод бүгд үйл ажиллагааны журам, заавартай, чиг үүргээ
хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлага бүхий
бүрэлдэхүүнтэй байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн ҮАЖ 12.1-д заасны дагуу ТУЗ нь Нэр дэвшүүлэх хороо; Цалин, урамшууллын хороо; Эрсдэлийн удирдлага, аудитын хороо гэсэн 3 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хороо бүр үйл ажиллагааны журамтай, чиг үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, туршлага бүхий бүрэлдэхүүнтэй. Шаардлагатай тохиолдолд тусгай чиг үүрэг бүхий түр болон байнгын хороог нэмж байгуулна. |
2 |
100 |
|
ГУРАВ. ТАЙЛАГНАЛ,
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь өөрийн үйл ажиллагааг тодорхой чиг үүрэг хариуцсан өөрийн
дэргэдэх хороодоор дамжуулан хэрэгжүүлж, эцсийн хариуцлагыг хүлээнэ.
|
3.1. ТУЗ нь компанийн мэдээллийн ил тод
байдал, тайлагналын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Мэдээллийн ил тод байдал, тайлагналтай холбоотой зохицуулалтыг Ёс зүйн дүрмийн 8.7 (хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах) болон Комплайнсын хяналтын журамд тусгасан. Компани нь үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ Монголын хөрөнгийн бирж болон www.makhimpex.mn цахим хуудсаар тогтмол тайлагнаж байна. |
2 |
100 |
| 2 |
3.2. ТУЗ нь энэхүү кодекст заасан засаглалын
баримт бичиг, дүрэм, журам, зааврыг цахим хуудсаараа дамжуулан олон
нийтэд хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн албан ёсны www.makhimpex.mn цахим хуудас болон facebook.com/MakhImpexJSC хуудсаар дамжуулан засаглалын бодлогын баримт бичиг, дүрэм, журам, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй хүргэж байна. Кодексын шаардлагын дагуу цахим хуудаст “Хувьцаа эзэмшигчдэд”, “Бидний тухай” талбарт засаглалын мэдээллийн холбоосыг байршуулна |
2 |
100 |
| 3 |
3.3. Санхүүгийн болон санхүүгийн бус
тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна. Санхүүгийн бус
тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд
компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс,
эрсдэл, компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтууддаа хүрсэн
эсэхийг үнэлсэн мэдээлэл байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Санхүүгийн тайланг хуульд заасан хэлбэр, хугацаанд бэлтгэн ТУЗ-д хэлэлцүүлж, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд тогтмол тайлагнадаг. 2025 онд нийт орлого 107.1 тэрбум төгрөг (өмнөх оноос 88.6%), цэвэр ашиг 3.99 тэрбум төгрөг (91.0%) болж өссөн. Санхүүгийн бус (БОНЗ/ESG) чиглэлээр ISO 9001, ISO 22000/FSSC 22000 зэрэг чанар, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан. |
2 |
100 |
|
ДӨРӨВ. АУДИТ, ХЯНАЛТЫН
ТОГТОЛЦОО |
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ нь аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг
хангана.
|
4.1. ТУЗ нь аудитын хорооны үйл ажиллагааны
журамд хөндлөнгийн аудитортой харьцах, түүнийг хуульд заасан чиг
үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах талаар тусгаж,
хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хөндлөнгийн аудитортой харилцах, түүнийг сонгох, гэрээний нөхцөл тогтоох, ажлын гүйцэтгэлийг үнэлэх зохицуулалтыг Эрсдэлийн удирдлага, аудитын хорооны журмын 3.1.3-т тусгасан. Аудитын хороо жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон ТУЗ-д санал оруулж, аудитын дүгнэлтийг хянан хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулдаг. 2025 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийсэн байгууллага: Дундманхайдай Аудит ХХК. |
2 |
100 |
| 2 |
4.2. Хөндлөнгийн аудитор нь хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар
хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгдөг байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулж, хөндлөнгийн аудитын байгууллагын төлөөллийг урин оролцуулж, аудитын тайлан, дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдэд танилцуулдаг. Хувьцаа эзэмшигчид аудитороос асуулт асууж, хариулт авах нөхцөлийг бүрдүүлдэг. |
2 |
100 |
| 3 |
4.3. Дотоод аудитын тогтолцоо, түүний бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаарх
мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Дотоод аудитын тогтолцоог зохицуулсан “Дотоод аудитын заавар”-ыг баталж, гуравдугаар шугамын хараат бус хяналтыг хэрэгжүүлэхээр Эрсдэлийн удирдлага, аудитын хорооны мэдэлд ажиллуулахаар тогтсон. Дотоод аудитын нэгж/ажилтны орон тоо, төсөв, цалинг тогтоож, ажилтныг сонгон шалгаруулан томилох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд бүрэн бүрдсэний дараа бүтэц, чиг үүргийн мэдээллийг үйл ажиллагааны тайлан, цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. |
2 |
100 |
|
ТАВ. ЭРСДЭЛИЙН
УДИРДЛАГА |
|
|
8 |
25 |
| 1 |
ТУЗ нь эрсдэлийн удирдлага болон комплайнсын хяналтыг зохистой
байдлаар, хараат бусаар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнтэй
байдалд тогтмол хяналт тавина.
|
5.1. Компани нь эрсдэлийн удирдлагын заавар
болон бүтэцтэй байх ба эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, ангилах, хариу арга хэмжээ авах, мониторинг хийх үйл явцыг зохицуулсан “Эрсдэлийн удирдлагын журам”-ыг (ISO 31000:2018 болон Кодексын Хавсралт 8-д нийцүүлэн) баталсан. “Гурван шугамын хамгаалалт” загварт суурилсан тогтолцоотой бөгөөд гүйцэтгэх удирдлагын дэргэдэх эрсдэлийн удирдлагын баг ажиллаж, ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлага, аудитын хороо хяналт тавьдаг. |
2 |
100 |
| 2 |
5.2. ТУЗ нь дэргэдээ эрсдэлийн удирдлага
хариуцсан хороотой байхыг зорих ба уг хороо нь гурваас доошгүй тооны
гишүүнтэй, дарга болон гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна.
Эрсдэлийн хорооны үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүнийг
компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсаар
дамжуулан нийтэд мэдээлж, тус хорооны хурлын ирц, хуралдсан асуудал,
давтамжийн талаар тогтмол тайлагнана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн удирдлагын чиг үүргийг аудитын хороонд хариуцуулан Эрсдэлийн удирдлага, аудитын хороог байгуулсан (Кодексын 5.2 Тайлбар 4-ийн дагуу зөвшөөрөгдсөн). Хороо нь 3 гишүүнтэй, даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Т.Золбаяр ажиллаж байна. Хорооны журам, бүтэц, хурлын ирц, хуралдсан асуудлыг жилийн тайлан болон цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. |
2 |
100 |
| 3 |
5.3. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин,
нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа
эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж
буйгаа тайлбарлана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрсдэлийн удирдлагын журмын 4 дүгээр бүлэгт стратегийн, санхүүгийн, үйл ажиллагааны, нийцлийн болон нэр хүндийн эрсдэлийг ангилан тусгасан. Хүнсний боловсруулалтын онцлогт нийцүүлэн ISO 9001, ISO 22000/FSSC 22000 зэрэг чанар, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хөндлөнгийн баталгаажуулах аудитад хамрагдан гэрчилгээ авсан. |
2 |
100 |
| 4 |
5.4. Компани нь комплайнсын хяналтын заавар
болон бүтэцтэй байх ба комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн,
хараат бус байдалд ТУЗ хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Кодексын Хавсралт 10-д нийцүүлэн “Комплайнсын хяналтын журам”-ыг баталж, “Гурван шугамын хамгаалалт” загварт суурилсан тогтолцоог тодорхойлсон. Журамд заасны дагуу комплайнсын ажилтан буюу чанарын инженер хариуцан ажиллаж ТУЗ хяналт тавьж байна. |
2 |
100 |
|
ЗУРГАА. ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТНЫ ЦАЛИН УРАМШУУЛАЛ |
|
|
6 |
25 |
| 1 |
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээ нь компанийн
алсын хараа, онцлогт тохирсон, шударга, ил тод байна.
|
6.1. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллын
хэмжээ, олгох хэлбэр, давтамжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар ил тод
хэлэлцэж батална. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ-ийн дарга, гишүүний цалин, урамшууллын хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн батална (ТУЗ-ийн ҮАЖ 14.1). 2025 онд ТУЗ-ийн гишүүн бүрд сард 100,000 төгрөгийн цалин олгосон. ТУЗ-ийн жилийн төсвийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар батлуулж, тогтоолыг МХБ-ийн цахим хуудаст байршуулдаг. |
2 |
100 |
| 2 |
6.2. Компани цалин, урамшууллын хэмжээг
тогтоох үндэслэл болсон ажил үүргийн бүрдэл хэсгүүд, ажлын
гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг цалин, урамшууллын бодлогын баримтад
тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын бодлого, түүнийг тогтоох зарчим, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг “Цалин, урамшууллын хорооны үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар бүлэгт тусгасан. Хороо ЭБАТ-ын цалин урамшууллын дээд хязгаарыг тогтоох, гүйцэтгэлтэй хагас жил тутам танилцах чиг үүрэгтэй. |
2 |
100 |
| 3 |
6.3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох
гүйцэтгэлийн шалгуурыг тусгана. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, цалин урамшуулал, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг ТУЗ тогтоодог (ТУЗ-ийн ҮАЖ 2.9.1). Гүйцэтгэх захирлын ажлын үр дүнг компанийн ашгийн үзүүлэлттэй уялдуулан жил бүр дүгнэж, гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Гүйцэтгэх захирлаар Т.Бүдрагчаа ажиллаж байна. |
2 |
100 |
|
ДОЛОО. ОРОЛЦОГЧ
ТАЛУУДЫН ЭРХ АШИГ |
|
|
8 |
25 |
| 1 |
Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэлнэ.
|
7.1. Компани нь ТУЗ-өөс баталсан бусад
оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтран ажиллах талаар бодлогын
баримт бичигтэй байна. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь оролцогч
талуудын эрх ашгийг хүндэтгэн, тэдэнтэй хамтран ажиллах байгууллагын
соёлыг төлөвшүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Оролцогч талууд (хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгч, ажилтан, төрийн байгууллага, орон нутаг, байгаль орчин)-тай харилцах зарчмыг Ёс зүйн дүрмийн Найм дугаар зүйлд нарийвчлан тусгасан. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэн хамтран ажиллах соёлыг төлөвшүүлэн ажилладаг.
Цаашид тусгайлсан журмаар зохицуулах төлөвлөгөөг боловсруулж байна. |
2 |
100 |
| 2 |
7.2. Компанийн жилийн үйл ажиллагааны тайланд
оролцогч талуудтай хамтран ажиллахдаа ямар асуудалд голчлон анхаарч,
ямар стратеги баримтлан хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тусгана.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлст оролцогч талуудын эрх ашгийг тусгасан бөгөөд жилийн үйл ажиллагааны тайланд малчид, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилласан үйл ажиллагааг тусгадаг. 2025 онд нөөцийн махны хангамж, малчдыг дэмжих хөтөлбөр, “Тэрбум мод” хөдөлгөөнд оролцох зэрэг нийгмийн хариуцлагын ажлуудыг хэрэгжүүлсэн. |
2 |
100 |
| 3 |
7.3. Оролцогч талуудтай хамтран ажиллах,
мэдээлэл солилцох, харилцах зорилгоор компанийн цахим хуудсыг үр
дүнтэйгээр ажиллуулна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компани www.makhimpex.mn вэб хуудас, facebook.com/MakhImpexJSC болон хувьцаа эзэмшигчдийн фэйсбүүк бүлгээр дамжуулан үйл ажиллагаа, санхүү, засаглалын мэдээлэл, шинэ бүтээгдэхүүн, хувьцааны ханшийн мэдээллийг тогтмол хүргэж, оролцогч талуудын санал, сэтгэгдлийг хүлээн авч хариу өгдөг. |
2 |
100 |
| 4 |
7.4. Компанийн ажилтнуудын санал, хүсэлт,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, нийгмийн асуудлыг
шийдэх, мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөтэй байна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Ажилтан, оролцогч талуудаас ирүүлсэн санал, гомдол, шүгэл үлээх мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх журмыг Ёс зүйн дүрмийн Арав дугаар зүйл (Хяналт, шүгэл үлээх тогтолцоо) болон Комплайнсын хяналтын журмын 5 дугаар бүлэгт тусгасан. Мэдээлэгчийн нууцлал, хамгаалалтыг хангаж, хариу хүргүүлэх ажиллагааг зохион байгуулдаг. Цаашид мэргэжил дээшлүүлэх дотоод журам, ажлын төлөвлөгөөг боловсруулж байна. |
2 |
100 |
|
НАЙМ. КОМПАНИЙН СОЁЛ
|
|
|
6 |
25 |
| 1 |
ТУЗ-ийн гишүүд компанид бизнесийн ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож,
өөрсдөө манлайлан гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад мөрдлөг болгоно.
|
8.1. Компанийн үнэт зүйлс, алсын харааг
оновчтой тодорхойлж, хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай үйл
ажиллагаа явуулах зорилгоор ТУЗ нь ёс зүйн дүрмийг баталж, нийтэд
мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавина. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
ТУЗ нь нийт ажилтан, эрх бүхий албан тушаалтны мөрдөх ёс зүйн зарчим, хэм хэмжээг нарийвчлан тодорхойлсон “Ёс зүйн дүрэм”-ийг баталсан. Дүрэмд хууль дээдлэх, шударга байх, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчмыг тусгаж, ТУЗ, гүйцэтгэх удирдлага “tone at the top” зарчмаар үлгэрлэн манлайлахаар заасан. Дүрмийн хэрэгжилтэд комплайнсын тогтолцоогоор хяналт тавина. |
2 |
100 |
| 2 |
8.2. Аливаа хууль бус үйлдэл болон ёс зүйн
зөрчлийг ТУЗ, эсвэл түүний дэргэдэх холбогдох хороонд мэдээлэх
"шүгэл үлээгчийн" тогтолцоотой байна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Ёс зүйн дүрмийн Арав дугаар зүйлд шүгэл үлээх (whistleblowing) тогтолцоог тодорхойлж, цахим шуудан, нууцлалтай маягт, биечлэн уулзах, ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны даргад шууд илгээх зэрэг сувгийг бүрдүүлсэн. Мэдээлэгчийг хэлмэгдүүлэхгүй байх, нэр, мэдээллийн нууцлалыг хадгалах баталгааг олгосон. |
2 |
100 |
| 3 |
8.3. Ёс зүйн дүрмээр авлига, албан тушаалын
гэмт хэргээс ангид байх болон улс төрийн үйл ажиллагааг дэмжих,
/дэмжихгүй байх/ хандив өргөх /өргөхгүй байх/ талаар зохицуулна.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Ёс зүйн дүрмийн Зургаа (Сонирхлын зөрчил), Долоо (Авлига, хахуультай тэмцэх, бэлэг дурсгал) дугаар зүйлд авлига, хахуулийн эсрэг “zero tolerance” бодлого, сонирхлын зөрчлийн мэдэгдэл, бэлэг дурсгал хүлээн авах журам, улс төрийн нам, нэр дэвшигчид хандив өгөхийг хориглосон заалтыг нарийвчлан тусгасан. Сонирхлын зөрчлийн мэдэгдлийн маягтыг эрх бүхий албан тушаалтнаас авдаг. |
2 |
100 |
|
ЕС. ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ |
|
|
10 |
25 |
| 1 |
Компани болон ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэн тэгш
хандаж, мэдээлэл авах болон эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор бүрэн
хангана.
|
9.1. Компани оролцогч талуудад өөрийн үйл
ажиллагаа, санхүүгийн байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт,
гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа тухай
бүр хүргэнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн www.makhimpex.mn цахим хуудсанд “Хувьцаа эзэмшигчдэд” зориулсан талбар үүсгэн хувьцаа, компани, санхүүгийн мэдээлэл, үйл ажиллагааны тайлан, ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээллийг байршуулна. Мөн Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаст мэдээллийг тухай бүр шинэчлэн байршуулдаг. |
2 |
100 |
| 2 |
9.2. Компани хөрөнгө оруулагчидтай харилцах
хөтөлбөртэй байх ба тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцох цахим
сувгийг хөгжүүлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор вэб хуудас, фэйсбүүк бүлэг зэрэг цахим сувгийг тогтмол ажиллуулдаг. 2025 онд компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж, хаалтын ханш 3,825 төгрөг, зах зээлийн үнэлгээ 14.5 тэрбум төгрөгт хүрсэн. Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн мэдлэг олгох мэдээллийг түгээдэг. |
2 |
100 |
| 3 |
9.3. Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа
эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах
зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасан хугацаа, журмын дагуу хуралдуулж, хэлэлцэх асуудал, материалыг урьдчилан хүргэдэг. ТУЗ-ийн гишүүнийг сонгохдоо кумулятив аргаар санал хураадаг (Сонгон шалгаруулах журмын 5.2.1). |
2 |
100 |
| 4 |
9.4. Компанийн үйл ажиллагааны чиглэл,
өмчлөлийн бүтцийн асуудлаар хувьцаа эзэмшигчдээс санал өгөх эрхээ
хэрэгжүүлэхэд нь онцгойлон анхаарна. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг (компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, их хэмжээний хэлцэл, өмчлөлийн бүтэц гэх мэт) хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн, оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэдэг. Шийдвэрийг ТУЗ-ийн тогтоолоор баталгаажуулж МХБ-ийн цахим хуудаст байршуулдаг. |
2 |
100 |
| 5 |
9.5. Компани болон хувьцаа эзэмшигчдийн ашиг
сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор сонирхлын зөрчилтэй хэлцэл
хийх журамтай байх ба хэрэгжилтийг нийтэд мэдээлнэ. |
Бүрэн хэрэгжүүлсэн
|
Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг Компанийн тухай хууль, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам (2.8.3, 9.9) болон Ёс зүйн дүрмийн Зургаа дугаар зүйлд зааснаар зохицуулдаг. Сонирхлын зөрчилтэй асуудлаар тухайн гишүүн санал өгөхгүй бөгөөд Эрсдэлийн удирдлага, аудитын хороо хяналт тавьж, дүгнэлт гаргадаг. Ногдол ашиг хуваарилахдаа “Ногдол ашгийн бодлого”-ыг мөрдөж, 2025 онд нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ТУЗ тогтоол гаргаж ХЭЭХ-д санал оруулсан. |
2 |
100 |
|
НЭГДСЭН ДҮН |
|
72 |
|
|
Дундаж хувь |
|
100.00 |
|